/ / Сум агентлагийн дарга нар зөвлөгөөн болов.

Сум агентлагийн дарга нар зөвлөгөөн болов.

  Аймгийн Сум агентлагийн дарга нарын зөвлөгөөн 90 хувийн ирцтэй хуралдаж өнгөрсөн онд хийсэн томоохон ажил болоод энэ онд хийх ажил, тулгамдсан асуудлаа нэг бүрчлэн танилцуулсан юм. Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Алтанхуяг аймгийн 2018 оны гэмт хэргийн нөхцөл байдал, Цагдаагийн газраас 2018 онд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний саналыг танилцууллаа. Аймгийн засаг дарга С.Насанбат Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд байгууллагууд дор бүрнээ гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн шинэлэг ажлуудыг санаачлах, хөрөнгө оруулалтын ажилдаа анхаарал хандуулах, сар шинийн баяртай холбогдуулан байгууллагынхаа орчинд гэмт хэрэг зөрчил, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хэлтэс агентлагууд уялдаа холбоогоо сайжруулан ажилдаа сэтгэлтэй хандах хэрэгтэйг зөвлөсөн юм.

Image may contain: 1 person, sitting and table

Image may contain: 4 people, people sitting, table and indoor

Image may contain: 7 people, indoor

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна