/ / “Миний баг-Амгалан баг” арга хэмжээг зохион байгуулж байна.

“Миний баг-Амгалан баг” арга хэмжээг зохион байгуулж байна.

   Цагдаагийн газраас Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах, хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлж холбон зуучлах, зөвлөгөө, хамгааллын үйлчилгээнд хамруулах, архины хамааралтай иргэдийг илрүүлэх, сайн дурын нөлөөллийн сургалтанд хамруулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Дархан сумын 1,2,3,6 дугаар багт “Миний баг-Амгалан баг” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд 138 иргэн, 300 сурагчдад сургалт зохион байгуулан, “Нэг хором” аянд нэгдүүлж, 26 айл өрхийн амьдрал ахуйтай нь танилцан, хүчирхийлэл үйлдсэн болон үйлдэж болзошгүй мөн архины хамааралтай 28 хүнтэй ганцаарчлан уулзаж зөвлөгөө өгч, зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтанд 14 хүнийг хамруулан, 153 хүнээс санал асуулга авч, эрсдэлтэй 7 хүүхдийг илрүүлэн хамтарсан багт холбон зуучилж, иргэдээс гаргасан 13 саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр хүргүүлж ажиллалаа.

Image may contain: one or more people, people sitting and indoor

Image may contain: one or more people, people sitting and indoor

Image may contain: 1 person

Image may contain: 10 people, people smiling

Image may contain: 10 people, people smiling, people standingImage may contain: 3 peopleImage may contain: 2 people, people sitting

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна