/ Мэдээ мэдээлэл / “БИДНИЙ НЭГ” НИЙТЛЭЛ ЯРИЛЦЛАГА

“БИДНИЙ НЭГ” НИЙТЛЭЛ ЯРИЛЦЛАГА

  “Зөв хэвшил хандлага-II” аяны хүрээнд алба хаагчдын сэтгэлгээ, хандлагад эерэг байдлыг төлөвшүүлэх, нөлөөлөх зорилгоор зохион байгуулж буй “Бидний нэг” нийтлэл ярилцлагын анхны зочноор Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Даваасамбуу оролцлоо. Жирийн малчны хотноос Монголын цагдаагийн хурандаа болтлоо хөдөлмөрлөж зүтгэсэн түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Таны ажлын онцлог?

Миний бие Захиргааны удирдлагын тасгийн даргын албан үүргийг гүйцэтгэж байна. Байгууллагын бүхий л ажлын төлөвлөлт,зохион байгуулалт, гүйцэтгэл, хүний нөөцийн ажлын чиглэлийн ажлыг хариуцдаг тулалба хаагчын амьдрал ахуй, сайшаал, шагнал урамшуулал, сахилга хариуцлагын байдал, сургалт, соён гэгээрүүлэх,нийт алба хаагчын эрх ашгийг хамгаалах зэрэг бүх зүйлд хүрэлцэж ажиллах шаардлагатай байдаг. Алба хаагч нэг бүрийнхээ тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, хариу өгөх нь миний ажлын гол онцлог.

Эерэг сайн болоод бэрхшээлтэй талууд.

Эерэг сайн тал гэвэл хамт олноосоо амьдралын сайн сайхан зүйлсийг олж харжурам зориг авдаг. Шинэ залуу алба хаагчдыг урам зоригтой, эрч хүчтэй ажиллаж байгааг хараад их баярладаг, тийм ч учраас мэдэхгүй чадахгүй зүйлсийг нь хэлээд өгчих юмсан гэж хичээдэг. Алба хаагчидтайгаа эелдэг сайхан харилцаатай байгаад, тулгамдсан асуудлыг нь шийдэж өгөөд эргээд урмын үг сонсоод ажиллах нь сайхан байдаг даа. Хүндрэл бэрхшээлтэй тал гэвэл өөрийн мэдэхгүй чадахгүй зүйлүүд гарах, гэнэтийн төлөвлөгдөөгүй ажлууд, хүний амьдрал болсон хойно хууль дүрмээр зохицуулагдаагүй зүйлс гарч ирдэг, үүнийг хууль дүрэмд нийцүүлэн шийдвэрлэх зэрэг зүйлсүүд тохиолддог.

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өглөө 8 цагт ажилдаа ирж хоногийн нөхцөл байдал, тасгийн алба хаагдчын хийж гүйцэтгэсэнажилтай танилцаж өглөөний ажил эхэлдэг. Дараа нь тасгийн дотоод ажил, байгууллагын ажлын төлөвлөлт, зохион байгуулалт, гүйцэтгэл гээд бүхий л ажилд хүрч ажиллахын тулд  ажлаа төлөвлөж хэрэгжүүлдэг. Ажлын хамгийн идэвхитэй цаг 9-12.  Энэ цагт гол гол ажлуудаа амжуулдаг.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Би Цагдаагийн байгууллагад 26 жил ажиллаж байна. Одоо 9 дэх даргатайгаа хамт ажиллаж байна. Цагдаагийн байгууллагыг удирдаж байсан үе үеийн дарга нар мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай, мундаг хүмүүстэй ажиллаж байсан байна. Эдгээр хүмүүстэй цуг ажиллаж байхад  мэдэхгүй чадахгүй зүйл гарахад өөрсдөө үлгэрлээд, хэлж яриад заагаад, зөвлөөд өгдөг байсан, харин зааж зааварласаар байхад алдаагаа дахин давтах вий гэхээс эмээж их хичээж ажиллах ёстой гэдгээ ухамсарладаг. Энэ хамгийн сайн зөвлөгөө юм болов уу гэж боддог.

Таны амьдралаас авдаг хамгийн сайхан мэдрэмж?

Аз жаргалтай байх юм боловуу гэж боддог. Аз жаргал бол тухайн цаг үед мэдэрч байгаа хамгийн сайхан мэдрэмж гэж боддог. Төлөвлөсөн, зорьсон ажлынхаа цаана гарахад их сайхан мэдрэмж төрдөг. Энэ мэдрэмж хамгийн сайхан байдаг.

Амьдралдаа хийж үзэхийг хүсдэг зүйл?

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаар аялж үзэх юмсан гэсэн хүсэл тэмүүлэл байдаг. Эх орныхоо үзэсгэлэнт байгалийг үзэж сайхан мэдрэмж авах гоё байдаг.

Та хэр их уншдаг вэ? Одоо уншиж буй ном, нийтлэл юу байна?

Би учиргүй их өдөр болгон ном шагайж уншдаг хүн биш ээ. Хүүхэд байхдаа маш их ном уншдаг байсан.  Одоо бол ажил мэргэжилтэй холбоотой ном, материал уншиж байна. Ер нь хүн уншиж байж  маш олон зүйлийг мэдэж авдаг. Их юм уншснаар хүний бодол, сэтгэлгээ тэлдэг Тиймээс аль болох их зүйл уншиж мэдэхийн төлөө тэмүүлдэг.

Та хэнээс, юунаас их эрч хүч, урам зориг олж авдаг вэ?

Олон зүйлээс эрч хүч авдаг. Хамт олноосоо энерги авдаг. Өглөө рапорт дээр сууж байхад ирээдүйнхээ төлөө зүтгэж байгаа сайхан сайхан залуучуудыг хараад эрч хүч авдаг. Гэр бүлтэйгээ, хань ижил үр хүүхэдтэйгээ тоглож наадаад, хоол ундаа идээд тэднийгээ жаргалтай байгааг хараад эрч хүч, энерги авдаг. Мөн агаар салхинд гарч, байгаль дэлхийгээсээ эрч хүч авдаг. Эх орныхоо сайхан газруудаар аялж амралт бүрээрээ аль нэг газрыг заавал үзэх гэсэн зорилго тэмүүлэл байдаг. Монгол орныхоо үзэсгэлэнт сайхан газруудыг бүгдийг үзэхийг  зорьж байгаа. Одоозүүн 3 аймаг үлдсэн бусад бүх аймгуудаар аялж үзсэн.

Бусдад байнга хэлдэг үг

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж их хэлдэг. Хүн өөрийнхөө төлөө мэрийж, ажилдаа чин сэтгэлээс хандвалямар нэг алдаа дутагдалгүй, зорьсон зорилгынхоо цаана гардаг, мэрийлт чармайлттай байхад мэдэхгүй зүйл тулгарсан ч түүний цаана гарахад асуудал байхгүй гэж боддог.

Хүмүүсийн эерэг, сөрөг хандлагын тухайд

Хүн болгон тогтсон нэг характер, тогтсон хэмнэлтэй биш.Өөр өөр байдаг учир ажлын байранд зөрчилдөөн зөрөлдөөн үүсэхийг үгүйсгэхгүй.  Хүнтэй санаа оноо нийлээд ажиллаад явж байгаа хүн байхад арай өөрөөр сэтгэж ингээд хийчихье гэх хүмүүс ч байдаг. Энэ дээр аль болох хүнийг хүндэтгээд нөгөө хүнийхээ ярьж байгааг эхлээд сайн сонсоод, энэ хүний зөв байна уу? энэ байдлаар хийгээд үзвэл яах уу? гэж бодож оюун дүгнэлт хийгээд хариу өгөх нь зөв гэж боддог. Би ингэж бодож байна, минийх л зөв гэсэн бодлоор хандах нь сөрөг хандлага юм болов уу гэж боддог.

Эерэг хандлагын тухайд гэвэл урмыг нь хугалахаар ууцыг нь хугла гэж, бие биенийхээ хийж буй ажлыг дэмжих, тэднийг сэдэлжүүлэх, идэвхижүүлж, санаачилсан ажлуудыг дэмжиж ажиллахыг миний хувьд хичээдэг. Эерэг бодлыг дэмжиж байна гээд буруу зүйлийг хөхүүлэн дэмжээд байвал нөгөө хүн эвдэрнэ, буруу ойлголт тогтоно.Тиймээс зөв, бурууг ялгаж салгах нь чухал.

Хамгийн их ашиглагддаг ажлын хэрэгсэл, апп юу вэ?

Компьютер л байна даа. Учиргүй их аппликейшн ашиглаад байдаггүй. Мөн хууль журам, эмхтгэлийн номнууд ашигладаг.

Шинэ залуу алба хаагчдад хандаж юу гэж хэлмээр байна?

Залуу хүмүүст мэдэхгүй чадахгүй зүйл амьдрал дээр ч ажил дээр ч зөндөө тохиолдоно. Тийм учраас уншиж судалж байх хэрэгтэй. Хүн мэдэхгүй зүйлээ тэндээс олж авдаг. Уншихаа больвол сэтгэхээ болино гэж  их сэтгэгч Дидро хэлсэн байдаг. Уншихаар ядаж л зөв бичгийн дүрэм, найруулга зүйгээс авахуулаад хүний үзэл бодол, үг хэл цэгцрэх зэрэг маш өргөн хэмжээнд хүн хөгждөг.

Нийгэмд, хамт олон дунд ажиллаж амьдарч байгаа учир юманд хүлээцтэй хандаж, хүний хэлж байгаа үгсийг сонсоод, өөрөө оюун дүгнэлт хийгээд хариу үйлдэл үзүүлж байх хэрэгтэй. Хүний үгийг сонсоогүй байж аман дээр нь хариулт нь бэлэн байж байдаг тиймэрхүү маягзалуу хүмүүстзохихгүй гэж боддог.

Зорилго, тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршдог гэдэгчлэн зорилгынхоо төлөө явж байгаа хүн замд учирсан эрсдлийг даваад гардаг, тийм зүйл үгүй бол шалтаг тоочсон, шантрамтгай, урсгалаараа өдөр хоногийг өнгөрөөсөн байдлаар ажиллаад байвал хөгжихгүй, дэвшихгүй, юунд ч хүрэхгүй гэж боддог.

СЭТГЭГДЭЛҮҮД :

zochin:
202.126.88.182
ene hun odoo boilmoor yumaa hurandaagaa avchaal ichehgui bgad bhin darkhanii tsagdaad bug bolloo zaluu humuust zaigaa tavij uguh hereteisht, uuriig ni hartal ni share hiij ugnu bayarllaa
2019-10-09 15:28:36
baagii:
27.123.215.222
ajliin amjilt
2019-10-10 01:28:36
Зочин:
202.126.89.129
Ц.Даваасамбуу хурандаад ажлын амжилт хүсьe, залуу албан хаагчдад үлгэр дуурайлал үзүүлж, зөв хандлага түгээж яваа мундаг дарга шүү.
2019-10-10 11:57:18
Зочин:
202.126.89.129
Ehnii zochin ner.r setgegdel bichsen hvn uuruusuu ichih heregtei shvv.
2019-10-10 12:04:14
Zaya:
202.9.44.225
Nutgiin ahdaa ajliin amjilt hvsii
2019-10-10 14:10:44
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-05
Эрэн сурвалжилж байна