/ / “БИДНИЙ НЭГ” НИЙТЛЭЛ ЯРИЛЦЛАГА №2

“БИДНИЙ НЭГ” НИЙТЛЭЛ ЯРИЛЦЛАГА №2

 

“Зөв хэвшил, хандлага 2” аяны хүрээнд алба хаагчдын сэтгэлгээ, хандлагад эерэг байдлыг төлөвшүүлэх, нөлөөлөх зорилгоор зохион байгуулж буй “Бидний нэг” нийтлэл ярилцлагын хоёр дахь удаагийн зочноор Цагдаагийн ерөнхий газраас улсын хэмжээнд зохион байгуулсан “Хэсгийн байцаагч-2019” тэмцээний тэргүүн байрын шагналт Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 5 дугаар багийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Анхбаяр оролцлоо.

Тэмцээнийхээ талаарх сэтгэгдлээ хуваалцаач.

Тэмцээн 10 сарын 03-04-ний өдрүүдэд болсон. Шилдэг хэсгийн байцаагч шалгаруулах тэмцээнд би 2 дахь удаагаа орж байна. Өнгөрсөн жил 11 сард өвлийн хувцасанд шилжсэн байхад тэмцээн зохион байгуулагдсан ба энэ жилийн тухайд намар зохион байгуулагдлаа. Онцлог гэвэл жил ирэх тусам тэмцээний төрөл нэмэгдэж улам нарийн болж байгаа ба тэмцээнд маань цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн хээрийн сургалтын төвд хууль эрх зүй, гадаад хэлний мэдлэг, компьютер, зөрчил шалган шийвэрлэх ажиллагаа зэрэг 4 төрлийн шалгалт авч маргааш нь Цагдаа, дотоодын цэргийн Нарстай дахь хээрийн сургалтын төвдалбаны бэлтгэлжилтийн чиглэлээр 2 төрлийн шалгалт авсан. Уг тэмцээнд жил бүр аймаг, нийслэлийн 35-40 орчималба хаагчид хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлддөг юм. Энэ жилийн тухайд нийт 37 алба хаагч өрсөлдсөн байгаа.

Ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Ажлын бүх өдрүүдэд өглөө 08:30 цагаас Цагдаагийн газар дээр ирж ЦЕГ-аас болон бусад алба нэгжүүдээс ирүүлсэн үүрэг чиглэлтэй танилцаж удирдах албан тушаалтнуудаас ажлын үүрэг чиглэл авч дараагийн ажилдаа шилждэг. Хэв журмын хэсгийн байцаагч нар өглөө бүр тасгийн дарга, ахлах байцаагчаас өдөр бүр ажлын чиглэл авдаг ба тухайн өдөр хариуцсан багаас зөрчил гарган эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн хүн байвал тухайн хүнээ очиж аван гаргасан зөрчилтэй нь холбогдуулан шаардлагатай гэрч, хохирогч нараас мэдүүлэг авах ажиллагаа хийнэ. За мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хариуцсан баг дээр урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулдаг. Өдөр бүр багадаа 3-5 айл өрхөөр орж цагдаагийн байгууллагатай холбоотой санал хүсэлт авч шийдвэрлэх чиглэлээр ажиллан оройн 18 цагт цагдаагийн газар дээр цуглан тухайн өдрөө хийсэн ажлаа тасгийн дарга, алба хаагчдад танилцуулдаг.

Таны ажлын онцлог?

Бусад албадаас онцлог зүйл нь төрөл бүрийн нийгмийн харилцаанд оролцдогоороо онцлогтой. Миний хувьд 5-р багийн хэсгийн байцаагчийн ажлыг хийдэг ба манайбаг 1500 орчим өрхтэй 5300 орчим иргэд амьдардаг. Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг зөрчил гаргахгүй байх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажил зохиодог, мөн зөрчил гарвал шалгаж шийдвэрлэдэг. Эерэг сайхан талгэвэл: Олон хүнтэй харилцдаг, өдөр тутамд 3-5 айл өрхөөр орж, санал хүсэлт сонсох, өдөр бүр өөр хүнтэй уулздагаараа онцлогтой.

Ажилдаа хамгийн идэвхитэй ханддаг цаг?

Миний хувьд өглөөний 10:00-14:00 цагийн хооронд маш идэвхтэй байдаг ба өдрийн цайны цагийн дараа идэвхи бага зэрэг буурдаг.

Амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Хэн хэлснийг нь одоо яг сайн санахгүй байна. Гэхдээ “Хүн байгаарай” гэсэнхоёрхон үг хэлж байсан. Тухайн үедээ нас бага ч байж утгыг нь хожим бодоход зөв байгаарай, зөв санаа бодолтой, зөв амьдраарай гэсэн үг гэдгийг хожим ойлгож билээ.

Амьдралаас авдаг хамгийн сайхан мэдрэмж:

Амьдралаас маш олон сайхан мэдрэмжүүдийг авч болдог. Хүн болгон л амьдралаас өөр өөр мэдрэмж, кайфыг авдаг. Миний хувьд дуу хөгжмөөс, гоё нэвтрүүлгээс, сэдэлжүүлэлтийн бичлэг, аяз гэх мэт зүйлүүдээсурам зориг авдаг. Мэдээж хамгийн сайхан мэдрэмж бол хайртай гэр бүлийнхнийгээаз жаргалтай, баяр баясгалантай, өвчин зовлонгүй байгааг харах хамгийн сайхан мэдрэмж. Миний хувьд 2012 онд цагдаагийн байгууллагад анх томилогдон ажиллаж байгаад 2014 онд ажлаасаа өөрийн хүсэлтээр гараад 2 жил 3 сарын хугацаанд энгийн иргэний амьдралаар амьдарч байсан. Тэгээд эргээд 2017 оны 02 дугаар сард эргэж цагдаагийн албандаа орсон ба тэр мэдрэмж маань миний амьдралдаа авч байсан хамгийн сайхан мэдрэмж байсан. /инээв/

Хамгийн их хийж үзэхийг хүсдэг зүйл.

Би маш олон зүйлийг хийж үзэх юмсан гэж боддог л доо. Тэгэхдээ хамгийн их хүсдэг зүйл нь онгоцноос шүхрээр бууж үзэхийг хүсдэг. / инээв /

Та хэр их уншдаг  вэ? Одоо ямар ном, нийтлэл уншиж байна вэ?

Үнэнийг хэлэхэд ёстой ном уншдаггүй. 10 хуудастай ном ч уншиж үзээгүй. /инээв/

Хэнээс юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Магтаал. Жишээлбэл ажил гүйцэтгээд дуусахад ямар нэг шан харамж гэхээс илүүтэйгээр энэ ажлыг хичээл зүтгэл гаргаж хийж ажилласан талаар бусад хүмүүсийн надад хэлж байгаа магтаал, баярлалаа гэх үгнээс урам авч дараагийн ажлыг хийх хүч авдаг.

Бусдад байнга хэдэг үг.

Хүнд нэг их үг хэлээд байдаггүй юмаа. Тэгэхдээ өөртөө хааяа хэлчихдэг нэг үг байдаг юм. “Ялагдал чиний аминд хүрээгүй бол чамайг хатуужуулна”гэж хэлэх дуртай.

Хүмүүсийн эерэг сөрөг хандлагын тухайд:

Хүмүүс эерэг гэхээс илүү сөрөг бодолтой болчихсонюм болов уу гэж боддог.  Миний хувьд шударга, зарчимч байхыг эрмэлздэг. Заримдаа худлаа үйлдэл гаргадагхудлаа байдаг хүмүүст дургүй. Таалагдахгүй бол нүүрэн дээр нь шууд л хэлчихнэ. / инээв /

Хамгийн их ашигладаг апп?

Тэр энэ гээд хэлчихээр апп ашигладаггүй юм байна. Гар утсан дээрээ байдаг хууль эрхзүй, патрол сан, дотоод сүлжээг ашиглаж байна. Ер нь тэгээд ажлын компьютер маань байхад болчихно шүү.

Шинэ залуу алба хаагчдад хандаж хэлэх үг.

Би заримдаа өнөөдөр хийх ёстой ажлаа за маргааш хийё, эсвэл за нөгөөдөр хийё гэх зэргээр их хойшлуулдаг байсан. Одоо ч заримдаа тэгэх үе гардаг л даа. Түүнээс шалтгаалаад сүүлд нь олон ажлууд зэрэг давхцаж шийдвэрлэх арга зам олдохгүй стрэссдэх, самгардалд орох тохиолдол гарч байсан. Түүнээсээ болоод ажлын хариуцлага ч алдаж байсан удаа байдаг. Тийм болохоор залуу алба хаагчдадаа хандаж хэлэхэд хэзээ ч битгий ажлаа хойш нь тавьж маргааш, маргааш гэж байгаарайцагийн юмыг цагт нь хийвэл хожим ажил чинь чиний өмнөөс ярих болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна