/ / Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.

Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас зохион байгуулж байгаа “Хариуцлагатай алба хаагч” арга хэмжээ болон “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Шарын гол сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс “Хөл бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион явууллаа. Тэмцээнд нийт 8 багийн 48 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Тэргүүн байрт Эрүүгийн цагдаагийн тасаг, дэд байрт Нийтийн хэв журам хамгаалах тасаг, гутгаар байрт Мөрдөн байцаах тасгийн баг тамирчид тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна