/ / ГОЛОМТОТ ГАЗРААС ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ДАРХАНД ИРЖ БАЙГАА ЯВДЛЫГ ТАСЛАН ЗОГСООНО

ГОЛОМТОТ ГАЗРААС ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ДАРХАНД ИРЖ БАЙГАА ЯВДЛЫГ ТАСЛАН ЗОГСООНО

      Сумдын Онцгой комиссын зөвшөөрлийн бичгийг үндэслэн Дархан-Уул аймгийн сумд хоорондын хөдөлгөөнийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа бол Улаанбаатар хотоос хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд иргэнийг хүлээн авах ажлыг түр хязгаарласан.
     Батлагдаагүй зам маршрутаар хот хооронд зорчих, PCR шинжилгээ өгөөгүй иргэдийг орон нутагт тээвэрлэх, ашиг хонжоо олох зорилгоор хулгайн тээвэр эрхлэх зөрчил нэмэгдэх хандлагатай байна.
Тиймээс хяналтын 19 постын үйл ажиллагааг чангаруулж голомттой бүсээс хулгайгаар ирсэн тохиолдолд 14 хоног тусгаарлан 700-900 мянган төгрөг төлүүлж, тээврийн хэрэгслийг журамлана.
Иймд иргэд та бүхэн Улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг баримтлан халдвар хамгааллын дэглэмээ улам сайжруулахыг анхааруулж байна.
Image may contain: one or more people, car and outdoor
Image may contain: one or more people, people standing, car and outdoor
Image may contain: one or more people, people standing, tree and outdoor
Image may contain: one or more people, people standing, tree, sky, snow and outdoor
Image may contain: sky and outdoor
Image may contain: one or more people, people standing and outdoor
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна