/ / ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр буюу 2021.12.27 өдөр аймгийн удирдлагууд, цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн, тэдгээрийн ар гэрийнхэнд тайлагналаа.
Уг тайлангийн хуралд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Насанбат, Засаг даргын орлогч А.Түвшинбат болон ГХУСАЗСЗ-ийн гишүүд, хууль хүчний байгууллагын удирдлагууд оролцлоо.
Мөн ажилдаа амжилт гаргасан албан хаагчдыг шагнан урамшуулсан бөгөөд тухайлбал Цагдаагийн Ерөнхий газрын “Ажил мэргэжлийн шилдэг албан хаагч” шагналаар цагдаагийн ахмад Б.Дашдаваа, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны Шилдэг нэгжээр цагдаагийн хурандаа С.Сүхбаатар даргатай “Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасаг, Мөрдөн байцаах албаны “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Амарбаясгалан нар шагнууллаа.
Мөн ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГААР: Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хурандаа С.Сүхбаатар, Эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Гантулга, мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Баттулга, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Сайханаа, жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б. Түвшинбаяр, Шарын гол сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Буянжаргал, Замын цагдаагийн тасгийн Цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Д.Энхбаясгалан, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Цэдэн-Иш, Дотоодын цэргийн тусгай салбарын Цагдаа жолооч, ахлах ахлагч Х.Эрдэнэбаатар, Захиргааны удирдлагын тасгийн Сантехникч М.Буяндэлгэр нар тус тус шагнуулж, аймаг сумын болон бусад байгууллага албадын шагналаар нийт 58 алба хаагч шагнууллаа.
Нийт шагнагдсан алба хаагчдын ажил үйлсэд амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна