/ / “УТААТ БОЛОН ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ХЯНАЛТ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“УТААТ БОЛОН ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ХЯНАЛТ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Тус Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгаас “Утаат болон электрон тамхины хяналт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан хүүхэд тамхины хорт зуршилд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Тус дэлгүүр нь сургууль, цэцэрлэг орчмын бүсэд байрладаг тул утаат тамхи худалдан борлуулдаггүй болохыг анхаарна уу!” гэсэн постерыг хэвлүүлж Дархан сумын 1-18 дугаар багийн нутаг дэвсгэрт сургууль, цэцэрлэгээс 500 метр дотор үйл ажиллагаа явуулдаг 56 хүнсний дэлгүүрийн орох  хаалганы хэсэгт болон мэдээллийн самбарт байршуулж, зохих зөвшөөрөлгүй утаат тамхи худалдан борлуулсан 2 зөрчил илрүүлэн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцон ажиллалаа. Өсвөр насны хүүхдийг эрсдлээс урьдчилаг сэргийлэхэд иргэн таны оролцоо хамгийн чухал.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна