/ / Экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх бүсчилсэн сургалт зохион байгуулагдлаа

Экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх бүсчилсэн сургалт зохион байгуулагдлаа

Цагдаагийн Ерөнхий газрын соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсээс  Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий экологийн асуудал хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх бүсчилсэн сургалтыг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгууллаа. Сургалтад Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдан,  чиглэл хариуцсан ахлах мэргэжилтэн, сургагч багш нар, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын байгаль хамгааллын биологич Ц.Мөнхзул нар чиглүүлэн зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна