/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

                             УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨВ САНХҮҮГИЙН ТАЛААР

    Монгол Улсын Их Хурлаас батлагдан гарсан цагдаагийн  байгууллагын хэрэгжүүлж ажиллах, эрх зүйн холбогдох актууд, шинэчлэлийн засгийн газраас гаргасан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бодлого чиглэл, ЦЕГ-ын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга нараас ирүүлсэн тушаал шийдвэр, өгсөн үүрэг, албан даалгаврууд, Дархан-Уул аймгийн засаг дарга, ИТХ-аас өгөгдсөн үүрэг чиглэлүүдийг  хэрэгжүүлэн ажиллах чиглэлээр тасаг албад бүр төлөвлөгөө гарган, үр дүнг улирал, хагас бүтэн жилээр тооцон холбогдох газруудад тайлагнан ажиллаа.
Гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээ, Цагдаагийн газраас хийж гүйцэтгэж байгаа ажлын талаарх танилцуулгыг аймаг, орон нутгийн удирдлагуудад тогтмол танилцуулан, дэмжлэг туслалцааг авч хамтран ажиллаж байгаагаас гадна аймгийн ГХУСАЗЗ-өөс 2014 онд хийх ажлын төлөвлөгөөнд гэмт хэрэг, архидан согтуурах явдал, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах үйл ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах уулзалт, зөвлөлгөөн, нэгдсэн шалгалт, сургалт сурталчилгааны чиглэлээр зохион байгуулах ажил, мэдээллүүдийн талаар тодорхой саналуудыг тусгуулан ажиллалаа. Тус Цагдаагийн газрын даргад ИТХ-аас 3, Дархан-Уул аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр Засаг дарга болон  Тамгын газрын даргаас өгсөн 17 үүрэг, даалгавар, Сум агентлагын дарга нарын зөвлөгөөн дээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас өгсөн 15 үүрэг даалгаврын биелэлтийн үр дүнг тухай бүр тооцон хэрэгжилтийн талаар хариуг  хугацаанд  өгч ажилласан байна.
ЦЕГ-ын даргын 2014 оны 313 тоот тушаалаар баталсан  бүтэц орон тоогоор тус цагдаагийн газар нь 5 тасаг, 1 хэсэг, Орхон, Хонгор сумдад хэсгийн төлөөлөгч, цагдаа нийт төсвийн 203, гэрээт 4, энгийн 7 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн:
Тус Цагдаагийн газарт “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөр” 5 бүлэг, 11 зүйл заалт бүхий төлөвлөгөөний дагуу 95.4 хувь, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны хөтөлбөр” 4 бүлэг, 12 зүйл заалт бүхий төлөвлөгөөний дагуу 93 хувь, “Хүн худалдаалах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр” 1 бүлэг, 5 заалт бүхий төлөвлөгөөний дагуу 96 хувь, “Гэр бүл хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” 6 бүлэг, 27 заалт бүхий төлөвлөгөөний дагуу 96.6 хувийн  тус тусын хэрэгжилттэй байгаа ба тус Цагдаагийн газарт хэрэгжиж байгаа УИХ, Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үр дүн энэ оны жилийн эцсийн байдлаар 95.25 хувьтай байна.
Дархан-Уул аймгийн засаг дарга ажлаа тайлагнах үед тус Цагдаагийн газраас 2014 онд зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээ, үйл ажиллагааны талаар Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Шарын гол,  Орхон сумуудын иргэдэд  тайлагнаж, иргэдээс Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээ, алба хаагчдын талаар санал асуулга авч дүгнэхэд иргэд цагдаагийн байгууллагыг “сайн”  гэсэн үнэлгээг өгсөн байна.
Дархан-Уул аймгийн удирдлагаас тус Цагдаагийн газрыг Дархан-Уул аймгийн “Манлайлагч байгууллага”-аар шалгарууллаа.
Төсвийн төсөл зарцуулалт, санхүүгийн талаар
Тус цагдаагийн газрын 2014 оны төсөв 2303025,0 мянган төгрөгөөр батлагдсан ба төсвийн гүйцэтгэл 100 хувьтай, орлого нь 83816,0 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнээс алба хаагчдын цалинд 2018212,7 төгрөгийг зарцуулсан.  
1.     Орон тоо цалингийн сангийн талаар: Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 99 тоот тогтоол ЦЕГ- даргын 2014 оны 364 тоот тушаалуудыг үндэслэн албан хаагчдын цалинг нэмж олгох тус цагдаагийн газарт шинээр байгуулагдсан Төрийн үйлчилгээний хяналтын нэгдсэн системд, мэргэжлийн оператор   3 ээлж байх, журмын хашааны сахиулын орон тооны ажилтан байхгүй тул  харуулын цагдаа 3 ээлжээр ажиллуулах зэрэг шаардлагууд гарч байна. Иймд цалингийн санг хассан нь  байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.
2.    Тээвэр шатахууны зардлын талаар: 2014 оны төсөвт тээвэр шатахууны зардал 62.297.0 мянган төгрөгөөр батлагдсан нь 2014 оны 12 сарын 31-ний байдлаар 69639.0 мянган төгрөгийн гүйцэтгэлтэй болж өглөг үүссэн байна.Тус цагдаагийн газарт 24 тээврийн хэрэгсэл ажилладаг ба Гэмт хэргийн гаралт өмнөх оноос 18,7 хувиар өссөн , үйл ажиллагаа өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байхад 2013 оны түвшингээс буюу төсвийн хүрээний мэдэгдлээс бууруулж байгаа нь байгууллагад өр төлбөр үүсэх үндсэн шалтгаан болж байна.
3.    Бусад бараа үйлчилгээний зардлаас албан томилолт 1260.0 мянган төгрөг хасагдсан нь албан томилолтын 2000,0 төгрөгийн өр үүсэх шалтгаан болсон. Тус газрын мангиртын кабонд дулааны бойлур тавиулах техникийн дүгнэлт гарч албан шаардлага ирүүлсэн мөн төв конторын дулааны тоолуурны баталгаат хугацаа дуусч эрчим хүчний хуулийн дагуу шинэчлэх шаардлагатай байгаа болно.
Төсвийн гүйцэтгэл:
Тайлант хугацаанд Улсын төсвөөс 2.290.604.7 мянган төгрөгийн санхүүжилт авч санхүүжилт 100 хувьтай байгаа ба орлого 46868,0 мянган төгрөг төсөвлөсөн нь 36948,0 мянган төгрөгөөр нэмэгдэж орсон. Гэмт хэрэгтэй тэмцэх ,урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулсанаар журамлагдсан тээврийн хэрэгсэлийн хураамж, эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн хураамжийн орлого буурахаар төсвийн төслийг боловсруулдаг боловч бодит бус орлогын нэмэгдэл гүйцэтгэлээр харагдаж байна. Түүнчлэн 2014 оны 12 сарын 31-ний байдлаар 2.486.684.7 мянган төгрөгийн зарлага санхүүжилт хийгдсэний 2.018.227.0 мянган төгрөгийг албан хаагчдын цалинд олгож, бараа үйлчилгээний бусад зардалд 391.708.4 мянган төгрөг зарцуулж  ажиллаа. Гэрэл цахилгааны зардал 6484,0 мянган төгрөгөөр ,тээвэр шатахууны зардал 7342,0 мянган төгрөг,хоолны зардал 6713,8 мянган төгрөгөөр тус тус хэтэрч Сангийн сайдын 2013 оны 73 тоот тушаалаар зардлын бүлэг хооронд шилжүүлэх замаар гүйлгэж гүйлгээ хийгдсэн байна.
      Алба хаагчдын нийгмийн асуудал, ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэх чиглэлээр:
ЦЕГ-н даргын 2009 оны 68 тоот тушаалаар баталсан ”Гэр орон сууц, нийгмийн асуудал,эрүүл мэндийн хамгаалал хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2013 онд  25 заалттай төлөвлөгөөг Цагдаагийн газрын хэмжээнд боловсруулан батлуулсныг хэрэгжүүлэн ажиллаж, цагдаагийн газрын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс амины орон сууц барихаар газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Сувдан алх” ХХК-тай гэрээ байгуулан 60 айлын 10 давхар орон сууцны  барилгын ажил 4 дүгээр  давхрыг барьж эхлүүлээд байна. Мөн Дархан-Уул аймгийн Засаг дарга албан тушаалын байрыг  60 сая төгрөгөөр  худалдан авч өгсөн.
Дархан-Уул аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2014 оны жилийн эцсийн байдлаар хөдөлгөөнт эргүүлийн KIA-RIO маркийн 2 автомашиныг 57 сая төгрөгөөр, Шарын гол, Орхон сумдуудад УАЗ-31512 маркын 2 автомашиныг 51 сая төгрөгөөр тус тус авч авто парк шинэчлэлтийг хийгээд байна. Мөн Дархан сумын хөрөнгө оруулалтаар цагдаагийн газрын шинэ хуучин Дарханы хэсгийн байцаагч нарын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах зорилгоор соната-5 маркийн 3  автомашиныг худалдан авч ЦАТХ-ийн дагуу алба хаагчдад алба–амины зориулалтаар гэрээ хийн хариуцуулан өгсөн.
Цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан “Эрүүл орчин” 2  сарын аяныг зохион байгуулан байгууллагын орчин тойрон болон өрөө тасалгаанудыг цэцэгжүүлэх ажлыг зохион байгууллаа
Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зам тээврийн осол зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг түр саатуулах байрыг алба хаагчид дотоод нөөц бололцоогоороо иж бүрэн засварлаж ашиглалтанд оруулсан. Мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн төв конторыг засварласан.
Шарын гол сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчдын зүгээс орон нутгийн зөвшөөрлийн дагуу олгогдсон байгалийн үзэсгэлэнт газар / 2 га /-т алба хаагчдын алжаал ядаргааг тайлах зориулалтаар 12 хүн амрах боломжтой зуны амралтын байшинг шинээр барьж ашиглалтанд оруулсан.
Мөн 2013 оны төсвийн хэмнэлтийн урамшуулалд олгосон 68 сая төгрөгийг хэрхэн зарцуулах талаар төсвийн тухай хуулийн дагуу нийт алба хаагчдын хурлаар ямар зүйлд шийдвэрлэхийг хэлэлцүүлснээр алба хаагчид байгууллагын “Алдар хүндэтгэлийн танхим”-ыг шинэчлэн байгуулах, ашиглагдахгүй байгаа спорт заалыг засварлан тохижуулах, ажилчдын цайны газрыг шинээр барьж байгуулах, төв конторын ариун цэврийн өрөөг засварлах, авто граж болон агуулахын дээврийн засварлах ажлуудыг хийж гүйцэтгэхээр болж зөвхөн өөрсдийн нөөц бололцоогоор засвар үйлчилгээний ажлуудыг хийж гүйцэтгэн ашиглалтанд орууллаа.
Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний авъяас чадварыг нээн илрүүлэх зорилгоор “Урлагийн наадам- Ая дуу 2014” уралдааныг нийт алба хаагчдыг хамруулан 2014.11.29-ний өдөр зохион байгууллаа.  Нийт 6 тасаг, хэсэг оролцсоноос Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг тэргүүн байрыг эзэлллээ. Уралдааныг урлагийн 10 төрлөөр тус бүрд нь шилдэгийг тодруулан тэргүүлсэн  номеруудыг шагнаж урамшууллаа.    

1. ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛИЙН ТАЛААРХИ ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ БҮРТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР:

2014 оны жилийн эцсийн байдлаар  Цагдаагийн газарт нийт 10449 гомдол мэдээл хүлээн авсанаас гэмт хэргийн талаар 2447  гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 373 гомдол мэдээлэл буюу 17.9  хувиар өссөн, хүлээн авсан   гомдол мэдээллийн 998 буюу 40.3 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн, 1436 буюу 58.6 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт хүргүүлэн, 23 буюу 0.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлэн   шийдвэрлэсэн байна.
Мөн захиргааны шинжтэй 8002 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеээс 6794 гомдол мэдээлэл буюу 5,6 дахин өссөн байна.
Хүлээн авсан 2447 гомдол, мэдээллийн 1372 буюу 56.0 хувийг хуулийн анхны хугацаанд шалгаж шийдвэрлэсэн ба одоо 45 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна.  
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын туслах тоо бүртгэлийн мэдээллийн санд 2014 оны жилийн эцсийн байдлаар 21076 зөрчил  бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 17.3 хувиар өссөн байна. Нийт 3009 зөрчлийн улмаас 20 иргэн хохирч, 18067 зөрчлийг торгуулийн хуудсаар /83.863.000 төгрөгөөр/, 1360 зөрчлийг шийтгэврээр / 44.774.000 төгрөгөөр/, 1114 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, 535 иргэнийг баривчлах шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ. 2013 онд 5444 хүн эрүүлжүүлэгдэж байсан бол 2014 онд 5836 хүн эрүүлжүүлэгдэж 392 хүнээр  их буюу 7.2 хувиар өссөн байна.
Гэмт хэргийн бүтэц, төрөл:
Аймгийн хэмжээнд гарсан 888 гэмтхэргийн :
•    8 буюу 0,9 хувь нь бусдын амь насыг санаатай хохироох
•    2 буюу 0,2 хувь нь бусдын амь насыг болгоомжгүй байдлаар хохироох
•    11 буюу 1,2 хувь нь амиа хорлох, золгүй учрал
•    297 буюу 33,4 хувь нь бусдын бие махбодид гэмтэл учруулах
•    3 буюу 0,3 хувь нь өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх
•    2 буюу 0,2 хувь нь хүний эрх, эрх чөлөө, алдар хүн нэр төрийн эсрэг,
•    25 буюу 2,8 хувь нь хүүхэд гэр бүл ёс суртахууны эсрэг
•    9 буюу 1,0 хувь нь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөн
•    232  буюу  26,1 хувь нь хулгай
•    15буюу 1,7 хувь нь булаах
•    32буюу 3,6хувь нь дээрэмдэх
•    41 буюу 4,6 хувь нь залилан, мэхлэх
•    1 буюу 0,1 хувь нь бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх
•    17 буюу 1,9 хувь нь бусдын эд хөрөнгө завших
•    12 буюу 1,3 хувь нь гээгдэл эд зүйл, алдуул мал ашигласан
•    5 буюу 0,5 хувь нь хадгалуулсан, итгэмжлэн өгсөн эд хөрөнгө завших
•    6 буюу 0,6 хувь нь бусдын эд хөрөнгө санаатай гэмтээх, устгах
•    1 буюу 0,1 хувь нь ОАТТ-ийг хуурамчаар үйлдэх
•    48 буюу 5,4 хувь нь нийгмийн аюулгүй байдлын эсрэг
•    12 буюу 1,3 хувь нь хүн амын эрүүл мэндийн эсрэг
•    11 буюу 1,2 хувь нь байгаль хамгаалах журмын эсрэг
•    85 буюу 9,5 хувь нь ТХХАБАЖЭ гэмт хэрэг
•    1 буюу 0,1 хувь нь компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах
•    5 буюу 0,5 хувь нь захиргааны журмын эсрэг
•    4 буюу 0,4 хувь нь шүүн таслах ажиллагааны эсрэг
•    3 буюу 0,3 хувь нь албан тушаалын төрлийн гэмт хэргүүд байна
Гэмт хэргийн илрүүлэлт:  
Бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 344 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 79 хэргээр буюу 29,8 хувиар өсч, сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 344  гэмт хэргээс 214  хэргийг буюу 62,2 хувийг илрүүлсэн нь  өмнөх оноос гэмт хэргийн илрүүлэлт  7,9 хувиар өссөн  үзүүлэлттэй байна.
Гэмт хэргийн илрүүлэлтийг ангиллаар нь тооцож үзвэл:  Хөнгөн гэмт хэргийн илрүүлэлт 66,7 хувь, хүндэвтэр гэмт хэргийн илрүүлэлт 57,3 хувь, хүнд гэмт хэргийн илрүүлэлт 60,0 хувь, онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт 100,0 хувь  байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс хөнгөн, онц хүнд  гэмт хэргүүдийн илрүүлэлт  10,0-29,3 өсч,   хүндэвтэр  болон хүнд гэмт хэргүүдийн илрүүлэлт  4,2-23,3 хувиар тус тус буурав.
Аймгийн хэмжээнд 130  гэмт хэргийн яллагдагчаар татагдвал зохих этгээд ньтогтоогдоогүй байгаагийн дотор хүчиндэх, доромжлох, гээгдэл эд зүйл ашиглах төрлийн   гэмт хэргүүд тус бүр 1 буюу 0,7 хувийг,  залилан мэхлэх, бусдын эд зүйлийг санаатай устгах, гэмтээх төрлийн  гэмт хэргүүд тус бүр  2 буюу 1,5 хувийг,  ББМГУ, булаах, танхайрах, ХАБАЖЭ гэмт хэргүүд тус бүр  3 буюу 2,3 хувийг, дээрэмдэх гэмт хэрэг 11 буюу 8,4 хувийг,   хулгайлах гэмт хэрэг 100  буюу 76,9 хувийг эзэлж  байна.
Согтуугаар болон гудамж талбай олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг:
Согтуугаар үйлдэгдсэн 280 гэмт хэрэг бүртгэгдэж өнгөрсөн оноос 11 хэргээр буюу 4,0  хувиар  өсч аймгийн хэмжээнд гарсан 888 гэмт хэргийн 31.5 хувийг эзэлж, 3  гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдсэн, гэмт хэрэгт холбогдогсдын  2-3  хүн тутмын 1  нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэсэн үзүүлэлт гарч байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2013 оны жилийн эцсийн байдлаар 2012 оноос 31,9 хувиар өссөн, нийт гэмт хэргийн дотор эзлэх  хувийн жин 35,6 хувь байсан ба 2014 оны байдлаар энэ төрлийн гэмт хэргийн хэргийн өсөлт  27,9 хувиар,  нийт гэмт хэрэгт эзлэх жин 4,1 хувиар тус тус буурсан байна.
Гэмт хэрэг үйлдэгсэд:
Гэмт хэрэгт  879 хүн сэжигтнээр тооцогдон шалгагдсан нь өмнөх оноос 133 хүнээр буюу 17.8 хувиар өсч, нийт шалгагдсан хүний 152 буюу 17,2 хувь нь  эмэгтэй, 50 буюу 5,6 хувь нь  насанд хүрээгүй хүмүүс  байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс эмэгтэй хүн 32,1 хувиар өсч, насанд хүрээгүй хүмүүс 30,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийгмийн байдлын хувьд 263 буюу 29,9 хувь нь ажилчин, төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч, 48 буюу 5,4 хувь нь төрийн албан хаагч, 83 буюу 9,4 хувь нь оюутан сурагч, 433 буюу 49,2 хувь нь ажилгүй, боловсролын хувьд 130 буюу 14.7 хувь нь дээд, 43 буюу 4.8 хувь нь мэргэжлийн анхан дунд, 457 буюу 51,9 хувь нь бүрэн дунд, 168 буюу 19,1 хувь нь суурь, 60   буюу  6,8   хувь нь бага боловсролтой,21 буюу 2,3  хувь нь боловсролгүй, 52 буюу 5,9 хувь нь урьд өмнө ял шийтгэгдсэн хүмүүс байгаа ба 879  хүний  323 буюу 36,7 хувь нь согтуугаар, 175 буюу 19,9 хувь нь бүлэглэн гэмт хэрэг үйлджээ. Гэмт хэрэгт холбогдсон 17 хүн тутмын нэг нь НХХ,  5-6 хүн тутмын нэ гнь эмэгтэй, 2 хүн тутмын нэг нь ажилгүй хүмүүс байна.
Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан 879 хүний  /108 иргэн/ 12,2 хувь нь буюу 8 хүн тутмын нэг нь Дархан-уул аймгийн харьяалалгүй /явуулын/ иргэд гэмт хэрэг үйлдсэн  байна гэсэн үзүүлэлт гарч байна. Гэмт хэрэг үйлдсэн тус аймгийн харьяалалгүй иргэд өнгөрсөн оны мөн үеэс 35 хүнээр буюу 47,9 хувиар өсөв.     
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн талаар:
Нийт зөрчлийн 18067 буюу 85,7 хувийг торгуулийн хуудсаар 83863,000 төгрөгөөр, 1360 буюу 6,4 хувийг шийтгэврээр үүний дотор 1315 иргэн, 1 албан тушаалтан, 44 байгууллага аж ахуй нэгжийг 44774,000 төгрөгөөр торгож, 1114 буюу 5,3 хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, 535 буюу 2,5 хувийг  баривчлах шийтгэл тус тус  ногдуулсан байна.
Шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтанаар нь авч үзвэл 2454 буюу 84,7  хувийг цагдаагийн эрх бүхий алба хаагч, 552 буюу 18,8 хувийг шүүгч/532 хүнийг баривчлан, 20 хүнийг 315,000 төгрөгөөр торгосон/, 3 буюу 0,1 хувьд засаг дарга 3 хүнийг баривчлах шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ. Шийтгэврээр торгосон, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан, баривчлах шийтгэл ногдуулсан 3009 зөрчлийг хянаж шийдвэрлэсэн хууль тогтоомжоор нь авч үзвэл:
•    “Захиргааны хариуцлагын тухай хууль”-иар 2903  буюу 96,5  хувийг   
•    “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-иар 60 буюу 1,9 хувийг
•    "Тамхины хяналтын тухай хууль”-иар 20 буюу 0,6 хувийг
•     “ГЗ тухай хууль”-иар 8 буюу 0,3 хувийг
•    Бусад хууль тогтоомжоор 18 буюу 0,6 хувийг шийдвэрлэсэн байна.
 Эдгээр шийтгэл ногдуулсан 3009 зөрчлийн 467 буюу 15,5  хувь нь гэр орон сууцанд, 156 буюу 5,2 хувь нь гудамж талбайд, 2186 буюу 72,6 хувь нь зам дээр, 120  буюу 3,9 хувь нь олон нийтийн газар, 16 буюу 0,5 хувь нь төрийн байгууллагад, 3 буюу 0,1 хувь нь төрийн бус байгуулагад, 34 буюу 1,1 хувь нь аж ахуйн нэгжид, 2 буюу 0,1 хувь нь нийтийн тээвэр, 25 буюу 0,8 хувь нь бусад газар  үйлдэгдсэн ба зөрчил гаргасан 346 хүнийг ЭББ-нд хүргэн эрүүлжүүлсэн байна.
Зөрчлийн 1958 буюу 66,1 хувь нь согтуугаар, 16 буюу 0,5  хувь нь бүлэглэн, 6 буюу 0,2 хувь нь хүүхэд оролцсон, 17 буюу 0,6 хувь нь урьд нь захиргааны арга хэмжээ авагдан  шийтгэгдсэн хүмүүс байна.
Нийгмийн байдлаар нь авч үзвэл төрийн албан хаагч 142 буюу 4,8 хувь нь, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч 453 буюу 15,3 хувь нь, төрийн бус байгууллагын ажилтан 24 буюу 0,8 хувь нь, хувиараа хөдөлмөр эрхлэгч 569 буюу 19,2 хувь нь, малчин 54 буюу 1,8 хувь нь, оюутан 79 буюу 2,6 хувь нь, сурагч 17 буюу 0,6 хувь нь , бусад 151 буюу 5,1 хувь нь, ажилгүй 1473 буюу 49,7 хувь нь, боловсролын байдлаар нь авч үзвэл боловсролгүй 26 буюу 0,8 хувь, бага боловсролтой 75 буюу 2,5 хувь, суурь боловсролтой  566 буюу 19,1 хувь, бүрэн дунд 1577 буюу 53,2 хувь, техникийн болон мэргэжлийн 1 буюу 0,03 хувь, тусгай мэргэжлийн 123 буюу 4,1 хувь, дээд боловсролтой 597 буюу 20,1 хувь иргэн зөрчил үйлдэн бүртгэгджээ.
Саатуулах байрны үйл ажиллагааны талаар:
Тус хугацаанд  5836 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулбал 7,2 хувиар өссөн ба 23.742.150 төгрөгийг үйлчилгээний төлбөрт төлүүлсэн. Эдгээр саатуулагдсан  хүмүүсийн  312 буюу 5,3 хувь нь эмэгтэй, 40 буюу 0,7 хувь нь 18 хүртэлх насны хүн байна.
Тэдгээрийн 4807 буюу 82,3 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, 43 буюу 0,7  хувь нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хаана байгаа болон очих газраа мэдэхгүй болсон, 11  буюу 0,2 хувь нь гудамж талбай олон нийтийн газар ухаангүй унасан, 429 буюу 7,3 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 144 буюу 2,5 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг зөрчилд холбогдсон, 402 буюу 6,8 хувь нь гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй шалтгаанаар саатулагдсан байна.
2.    ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЛААР:
2014 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар нь сар бүр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэж байгаа ажлын талаарх тайлан танилцуулгыг аймаг, орон нутгийн удирдлагуудад тогтмол танилцуулан хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг жил улирлаар гарган, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийт 89  ерөнхий болон тусгай арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажилласан байна.
Гэмт  “Архигүй-Дархан, архигүй цагаан сар” аяныг зохион байгуулан 16000 иргэд, 4500 айл өрхөөр орж уриалга тараан өгч гарын үсэг зуруулан ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулсан. Тус аяныг өрнүүлснээр сар шинийн баярын өдрүүдээр үйлдэгдсэн гэмт хэрэг 33.3%-р буурсан ажлын үр дүн гарчээ.
 Дархан-Уул аймгийн гэр хорооллууд болон Орхон, Хонгор, Шарын гол сумдад согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг ААНБ-д нь улсын техникийн зориулалтанд нийцээгүй, барилгын зураг төсөлгүй баригдсан, барьж дууссан боловч улсын комисс хүлээж аваагүй зэрэг зөрчилтэй байсан 125 аж ахуйн нэгж байгууллагын согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийг  аймгийн Засаг даргын 336 тоот захирамжаар цуцалснаар согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ эрхэлдэг цэгийн тоо 55%-р буурсан.
    Дархан суманд нийтийн эзэмшлийн орон сууцны 1 давхарт үйл ажиллагаа явуулж байгаа дэн буудалтай холбоотой зөрчлийн талаар 2013 оны 12 сард аймгийн “Иргэдийг танхим”-аас зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлгээр дэн буудлууд нь дуу чимээ ихтэй, байрны гадна талын орчинг бохирдуулдаг, оршин суугчдын амгалан тайван амьдрах нөхцлийг алдагдуулдаг тул үйл ажиллагааг нь зогсоох саналыг гаргасаны дагуу, мөн цагдаагийн газар болон Дархан сумын иргэдэд үйлчлэх 7037-1313 нээлттэй утсанд дэн буудалтай холбоотой гомдол санал тасрахгүй ирж байгаа зэргийг үндэслэн 2014.03.19 өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын №107 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдан “Дэн буудал” арга хэмжээг зохион байгуулан үр дүнг ИТХурлын тэргүүлэгчдийн хурлаар оруулан хэлэлцүүлж Дархан сумын Засаг даргын 230 тоот захирамжаар 18 дэн буудлын үйл ажиллагааг зогсоож хяналт тавин ажиллажээ.
   Дархан-Уул аймагт гэр оронгүй орц, хонгил, дулааны худагт амьдардаг иргэдийг бүртгэлжүүлэх тэднийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр 2014.02.24 өдрийн Дархан сумын Засаг даргын № 62 тоот захирамжаар Дархан сумын ЗДТГ, ЦГазар, Нийгэм халамж үйлчилгээний хэлтэс зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд алба хаагчид хамтран “Гэр оронгүй тэнэмэл иргэд”-2 сэдэвт гэр бүл, иргэдэд чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг 5 сарын хугацаанд тасралтгүй зохион байгуулан ажиллалаа.
Согтуурах мансуурах донтой өвчтэй хүмүүсийг уг өвчнөөс нь ангижруулах зорилгоор, архинд донтох өвчний улмаас өөртөө хяналт тавих чадвараа алдсан, гэр бүл орчиндоо байнга түгшүүр төрүүлж танхайрдаг иргэдийг ар гэр болон Цагдаагийн газрын хэсгийн байцаагчийн хүсэлтээр Төв аймгийн баян сумын согтуурах мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх эмчилгээнд 30 хүнийг хамруулан эмчлүүлсэн.
Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэг зөрчилд холбогдох өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг 18 удаа зохион байгууллаа. Уг арга хэмжээнүүдийг зохион байгуулсны үр дүнд насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэг 32,7 хувиар, гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо 30,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.  
2014 оны эхний 8 сарын байдлаар  Аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүү, хэв журмын нөхцөл байдалд тус Цагдаагийн газрын даргын тушаалаар батлагдсан судалгааны багийн бүрэлдэхүүн дүгнэлт хийн, нийт 1000 иргэнээс  Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны үр дүнг судлах, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байгаа талаар судалгаа аван Аймгийн удирдлага болон ГХУСАЗЗ, холбогдох албан тушаалтнуудад танилцуулснаар 2014.09.09-ний өдөр Аймгийн Иргэний танхимаас олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Гэмт хэргийн гаралтыг бууруулахад анхаарах асуудал” сэдвээр нээлттэй хэлэлцүүлгийг иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, оюутан залуусын төлөөлийг хамруулан зохион байгуулан ажиллавв. Уг хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтүүдийг үндэсэлэн аймгийн хэмжээнд “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” аяныг 2 сарын хугацаанд зохион байгуулан ААНБ-ууд, Их, Дээд, ЕБСургуулиудаар туг, дэвтэр, илгээлт аялуулан, багийн засаг дарга, СӨХолбоодын дарга, нийгмийн ажилтнуудтай уулзалт зөвлөгөөн зохион байгуулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар түншлэлийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Хууль тогтоомжуудыг сурталчилах, гэмт хэрэг зөрчил, архи, тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг, реклам сурталчилгаа, шторк, зохиомж, богино хэмжээний кино зэрэг нэвтрүүлгийг бэлтгэн орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр сурталчлан ажиллалаа. “School police”, “Student police” зэрэг эргүүлийн журам боловсруулан эцэг, эх, оюутан сурагчдын хүчээр сургууль орчинд нь аюулгүй байх нөхцөл бололцоогоор ханган ажилласан үр дүнгээ өгсөн арга хэмжээ болох нь харагдаж байлаа. Мөн оюутан сурагчдын дунд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн таны оролцоо” хэлэлцүүлэг, “Дэвжээ”, “Алтан хонх”, “Ногоон гэрэл цагаан шугам” гэх мэт тэмцээн уралдаануудыг хууль хяналтын байгууллагуудтай хамтран зохион байгуулж оюутан, сурагчдад гэмт хэрэг зөрчил, архи, тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хуулийн анхан шатны мэдлэг олгоход чиглэсэн үйл ажиллагаа боллоо. Аяны хугацаанд насанд хүрээгүй хүүхэд, оюутан сурагчдаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан үзүүлэлттэй байгаа нь уг аян ач холбогдлоо өгсөн үйл ажиллагаа боллоо гэж үзэж болохоор байна.
Төрийн үйлчилгээний хяналтын нэгдсэн системийн талаар:
“Хяналтын нэгдсэн систем”-ийн тусламжтайгаар хулгай, танхай, дээрэм, хүчин, зам тээврийн осол зэрэг 26 гэмт хэргийг илрүүлж, камерын бичлэгээр баримтжуулан холбогдох шалгалтуудыг хийж, хууль тогтоомжид заасны дагуу  шийдвэрлэж ажилласан. Дархан сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн 11434 зөрчил илрүүлж, зөрчил гаргасан 4532 жолоочийг 23.856.000 төгрөгөөр торгож, 55 тээврийн хэрэгслийг журамлан саатуулан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 жолоочийг илрүүлж, 6780 жолоочид анхааруулга санамж, зөвлөгөө өгч бүртгэлийн дэвтэрт тусган ажиллажээ.
Мөн эд зүйлээ хулгайд алдсан, таксинд орхиж буусан, хаяж үрэгдүүлсэнээ камерын бичлэгт шүүлгэхээр хүсэлт гаргасан 557 иргэний өргөдөлийг хүлээн авч, камерын бичлэг шүүж ажилласан байна. Зам тээврийн осол, зөрчил гарган осол, зөрчлийн газраас зугатсан  54 тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк, содон шинж тэмдэг зэргийг камераар илрүүлэн тогтоож хууль тогтоомжид зааснаар шалгаж шийдвэрлэсэн. МУ-ын Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон,  гадаад дотоодын зочид төлөөлөгчид Дархан-Уул аймагт ажлын айлчлал хийх үеийнаюулгүй байдлыг хангах, спорт урлагийн төрөл бүрийн  арга хэмжээ, уралдаан тэмцээн болон Дархан-Уул аймгийн баяр наадмын хамгаалалтын, үеэр камераар байнгын хяналтанд авч ажилласан байна.
Нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр:
Баг хариуцсан хэсгийн байцаагч нар хариуцсан багийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж таслан зогсоох чиглэлээр мэдээ мэдээлэл цуглуулж  нийт 2554 айл өрхөөр орж иргэдээс санал хүсэлтийг авч ажилдаа тусган батлагдсан хуваарийн дагуу Ц.О.Н.Төвд жижүүрээр 10-18 цагийн хооронд үүрэг гүйцэтгэн ажиллах хугацаандаа 5680 хувь хүн шалгаж, архидан согтуурч зөрчил гаргасан 241 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж ажилласан. Хэсгийн байцаагч нар гарсан гэмт хэргийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж түүнийг бууруулах таслан зогсоох илрүүлэх чиглэлээр нийт 58 нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион ажиллан давхардсан тоогоор 480 газарт үзлэг шалгалт хийж холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж илэрсэн зөрчил дутагдалыг тухай бүр нь арилгуулан ажилласан. Олон нийт-Цагдаа хамтын ажиллагааны хүрээнд тус тусын  хариуцсан багт сайн дурын иргэд, сургуулиудын багш нартай хамтран долоо хоног бүрийн баасан гарагт эргүүлд хамтран гарч мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байна.
Сум дундын шүүхэд 166 хүний материалыг бүрдүүлэн 7-30 хоног баривчлуулсан. Захиргааны зөрчил гаргасан 959 хүний зөрчлийг шалгаж 8.996.000 төгрөгийн торгуулийн хуудас, шийтгэвэрээр торгууль оногдуулж ажиллалаа. Хэсгийн байцаагч нар мөн Багуудын нутаг дэвсгэрт байрлах ЕБС, ШТС, Харуул хамгаалалтын алба, галт зэвсэг эзэмшдэг иргэд, ААНБ-уудад үзлэг шалгалт хийж 23 удаагийн албан мэдэгдэл хүргүүлэн ажилласан байна.
Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто ослыг  бууруулах  зорилгоор:
2014 онд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг цаг үеийн нөхцөл байдалд тохируулан нийт 29 удаа зохион явуулж 2540 жолоочид анхааруулга сэрэмжлүүлэг өгч орон нутгийн ЛХА, ДВС, ТВ-12, NBS телевизүүдээр нийт 62 удаа иргэд жолооч нарт хандаж мэдээ мэдээлэл өгч,цаг тухайд нь үр дүнг тооцож ажилласан. Аймгийн хэмжээнд 2014 онд  ТХХАБАЖЭ 85  гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 30  хэргээр буюу  54,5 хувиар өслөө. Бүх гэмт хэргийн 71 буюу 83,5 хувь нь аймгийн төвд үйлдэгдэн хоногт дунджаар  2  гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Аймгийн хэмжээнд үйлдэгдсэн ТХХАБАЖЭ 85  гэмт хэргийн 48 буюу 56,4 хувь нь ТХХАББАЖ-ыг зөрчих, 35 буюу 41,1 хувь нь зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах 2 буюу 2,3 хувь нь авто тээврийн хэрэгслийг авч зугтаах төрлийн гэмт хэргүүд байна
Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг цаг үеийн онцлогт тохируулан оновчтой хэлбэрээр хүн хүч, техник хэрэгслээ  хуваарилан 24 цагаар үүрэг гүйцэтгэн хяналт шалгалтаа хийж ажиллаж байна.
Олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр:
Тус цагдаагийн газраас нийтийг хамарсан арга хэмжээ, баяр ёслолын үеэр иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор харуул хамгаалалтуудыг хэвийн хэмжээнд хийж гүйцэтгэж байсан болно. Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан урлаг соёл спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдахад, Монгол улсын ерөнхий сайд, УИХ-ын дарга ажлын айлчлал хийх үед, БНАСАУ-ын Умард Хванхай аймгийн төлөөлөгчид, ӨМӨЗО-ны төлөөлөгчид тус аймгийн нутагт ажлын айлчлал хийх үед  зэрэг нийт 43 удаагийн арга хэмжээнд хэв журам хамгаалалтын үүргийг хэвийн хийж гүйцэтгэсэн байна.
Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн алба хаагчид батлагдсан хуваарь томилгооны дагуу Дархан-Уул аймгийн усан хангамжийн эх үүсвэр болох  “Дархан-Ус суваг” ХК  хариуцан ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг 3 объектыг харуулын 4 цэгээр, 4-н ээлжийн харуулын хүчээр, галт зэвсэг 1, хийн буу 2, цахилгаан бороохой 4, резинэн бороохой 4, албаны нохой 4, хяналтын камер-4, автомашин 1, станц-5,  гэрэл гэрэлтүүлэг, инженер техникийн хэрэгсэл гэсэн хүч хэрэгсэлтэйгээр  хамгаалалтыг зохион байгуулж ажиллалаа..
Харуулын цэгүүдийг стандартын дагуу тохижуулах ажлыг тогтмол хийж, Хамгаалуулагч байгууллагын зардлаар харуулын цэгүүдэд теле хяналтын 4 камерыг Сонгомол хишигтэн ХХК-иар  суурилуулан албанд ашиглаж байна.
Олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагааны талаар:
 Монгол улсын Засгийн газрын 2012 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөр, 2012 оны 252 дугаар тогтоолоор батлагдсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны хөтөлбөр”-үүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэн үр дүнг жилийн эцсийн байдлаар тооцож ажиллалаа. Аймгийн ГХУСАЗЗ-өөс зохион байгуулж байгаа Дархан-уул аймгийн хэмжээний аж ахуйн нэгж байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шалган зааварчлах ажлын хэсэгт алба хаагч нар оролцон хамтран ажиллав.
Иргэний зөвлөл: Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Их хурлаас батлагдан гарсан  Цагдаагийн  албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, болон олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5 иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус  Иргэний зөвлөлийг Дархан–Уул аймгийн ИТХ-ын дэргэд 2014-02-14-ны өдрийн  Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 10 дугаар тогтоолоор байгуулсагдсан. Уг иргэний зөвлөлд Дархан  сум 4-р багийн иргэн Б.Сүндэрмаа, Дархан сум 12-р багийн иргэн Г.Нэргүй, Дархан сум Өргөө багийн иргэн  О.Батаа, Дархан  сум  14-р багийн иргэн Д.Батсүх, Дархан  сум 10-р багийн иргэн Д.Галбадрах, нар томилогдов. Иргэний зөвлөл нь хуулиар батлагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд  гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, чиглэлээр Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа түүний онцлогийг иргэдэд сурталчлах, цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцлийг бүрдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх, эрүүл мэнд, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах чиглэлээр санал,  зөвлөмж  боловсруулан ирүүлснийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Олон нийтийн цагдаа: ЦЕГ-ын даргын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Олон нийтийн цагдаагийн ажилтны  “Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” 485 дугаар тушаал, НХЖХГ-ын даргын 07 дугаар сарын 29-ний өдрийн 6а/1210 дугаар албан бичгээр ирүүлсэн үүрэг ажлын чиглэлийн дагуу тус аймагт олон нийтийн цагдаагаар ажиллахаар хүсэлт гарган судлагдаж байсан 30 иргэнийг Цагдаагийн газрын Иргэдийг хүлээн авах танхимд батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2014.08.11-нээс 2014.08.18-ны хооронд 7 хоногийн хугацаанд онолын мэдлэг олгох танхимын сургалтанд хамруулж, 2014.08.19-нөөс эхлэн 14 хоногийн хугацаанд үйлдвэрлэлийн дадлага олгох сургалтанд хамруулан, төгсөлтийн шалгалтыг 2014.09.01-ний өдрийн 13.00-16.00 цагийн хооронд авч шалгалтын нэгдсэн дүн, танилцуулга материалыг НХЖХГ болон ЦЕГ-ын Сургалт дадлагын төвд явуулж ажиллан, нийт 22 төгсөгчийн гэрчилгээг хүлээн авч гардуудан өгөх ажиллагааг зохион байгуулсанаар Олон нийтийн цагдаагийн ажилтнууд үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Эдгээр ажилтнуудыг  цагдаагийн алба хаагчид /хэсгийн байцаагч нар/ мэргэжлийн удирдлагаар өдөр тутам ханган ажиллаж байна.
Цагдаагийн газрын Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх  хэсгээс Дархан сумын ЗДТГ,  аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс, Статистикийн газар, Нийгмийн Даатгалын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Мал  эмнэлэг үржлийн газар,  Орхон сумын Засаг даргын тамгын газар,  Дархан сумын багуудын засаг дарга нартай хамтран  мал аж ахуй эрхэлж байгаа, мал бүхий 240 гаруй иргэд, 6 аж ахуйн нэгжийн  оролцоотойгоор   “Малчдын зөвлөлгөөн”-ийг 2 удаа зохион байгуулж, Мал эмнэлэг-ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг  олгох журам, хяналтыг сайжруулах, цаашид хийх ажил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцэж, Цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Малын  хулгайн гэмт хэргийн  шалтгаан нөхцөл, анхаарах зарим асуудал” сэдвээр мэдээлэл хийж, зөвлөмж гарган ажиллаж байна. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах “Малчдын холбоо”, 9-н тооны  “Аравт”-ыг байгуулж үйл ажиллагаанд нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн  ажиллаж байна.
Цагдаагийн газраас санаачлан Дархан аймгийн ГХУСАЗЗ, ЦЕГ-ын ГХТГ-тай хамтран “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх  хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт Төвийн бүсийн уулзалт зөвөлгөөнийг Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд 2014 оны 10 сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулсан. Зөвлөлгөөнд оролцсон зочдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал асуулга явуулж, зөвлөмжийн төслийг хэлэлцэн баталж, хэрэгжилтийг хангуулахаар хяналт тавин, үр дүнг тооцон ажиллаж байна. Мал хулгайлах гэмт хэргийн талаар үнэн зөв, мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах зардлын санг төсвөөс бүрдүүлэх талаар аймаг, сумын ГХУСАЗЗ-д санал хүргүүлж, аймгийн ЗДТГ-т төвлөрүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Иргэдээс гэмт хэргийн тухай мэдээллийг төлбөртэй авах журмын төсөл боловсруулан аймгийн ИТХ-д хэлэлцүүлэн батлуулахаар хүргүүлж ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна