/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

                          Нэг. Дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллаагын үр дүн:
    Хүний нөөцийг сонгон шалгаруулах, үнэлэх тогтолцоог боловсронгуй болгож, мэргэжлийн болон давтан сургалтын чанар, үр дүнд ахиц гаргах зорилтын хүрээнд:
Хүний нөөцийн бодлого, сургалтын агуулга, хэлбэрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгож хүний нөөцийг сонгон шалгаруулах ажлыг иргэдэд ил тод зарлан мэдээллэж, цагдаагийн байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн болон зохих шалгуур болзлыг хангасан 14 иргэнийг судлан материалыг бүрдүүлэн ЦЕГ-ын ХНСХ-т хүргүүлсэн.
  ЦЕГ-ын даргын 2010.06.30-ны өдрийн 351 тоот тушаалаар батлагдсан ЦБҮАЖ-ын код 117 “Сургалтын бодлого боловсруулж хэрэгжүүлэх”, ЦЕГ-ын дэд даргын 2015.03.11-ний өдөр батласан “Эрх зүйн сургалт, сурталчилгааны чиглэл”-ээр 2015 онд Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэх ажлын дэд төлөвлөгөөний дагуу Цагдаагийн газрын даргын “Албаны сургалтын хөтөлбөр баталж “Сургалтын баг” байгуулах тухай” 2014.10.13-ны өдрийн 117 тоот тушаалын хавсралтаар Цагдаагийн газрын 2014-2015, 2015.10.12-ны өдрийн 129 тоот тушаалын хавсралтаар 2015-2016 оны хичээлийн жилийн албаны сургалтын төлөвлөгөө, багшлах бүрэлдэхүүнийг  тус тус батлуулж, шинээр гарсан хууль эрхийн акт, тогтоол шийдвэр, заавар журмуудын талаар нийт бүрэлдэхүүнд 7 хоног бүрийн Мягмар гариг бүрт албаны сургалт болон соён гэгээрүүлэх чиглэлийн ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
  Цагдаагийн газрын албаны сургалт, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор алба хаагчдыг  “Шинэ амьдрал” төрийн бус байгууллага, Дархан сумын залуучуудын холбооноос хамтран зохион байгуулсан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн Хамба лам Баасансүрэнгийн “Зүрхийг тань дайлъя” сэдэвт лекцэнд хамруулсан. Мөн нийт бүрэлдэхүүнд Монголын бурхан шашны төв гандандэгчилэн хийдийн хамба лам С.Чойжамц лам нарын хамт нийт бүрэлдэхүүнд мэдээлэл хийсэн.
Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын дагуу 2015.03.26-ны өдрийн 16.00 цагт аймгийн хэмжээнд гамшгийн дохио дамжуулах үед цагдаагийн газрын нийт алба хаагчдыг байгууллагын байрнаас гаргаж, аюулгүй цэгт шилжүүлэх дадлага сургуулилтыг хийж гүйцэтгэсэн.
Онцгой байдлын Ерөнхий газраас 2015.04.07-2015.04.09-ний хооронд зохион байгуулагдсан Гамшгийн үед ажиллах команд штабыг сургалтанд цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн бэлэн байдалд ажиллаж шуурхай штаб байгуулан, ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй ажилласнаар 90.2 хувьтай дүгнэгдсэн.
    Мөн ЦЕГ-ын Сургалтын төвийн даргын 2015.06.22-ны өдрийн 108 тоот тушаалаар цагдаагийн дэд хурандаа Д.Ганболд, цагдаагийн хошууч Б.Батхуяг, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Төгсбүрэн нар “Цагдаагийн байгууллагын эрх зүйн орчин”, “Нийтийг хамарсан арга хэмжээний үеийн хамгаалалт” сэдвээр сургалтуудыг хийт бүрэлдэхүүнийг хамруулан онолын болон биет байдлаар 3 хоногийн бүсчилсэн сургалтыг зохион байгуулсан болно.

   ЦЕГ-ын даргын 2015 оны б/146 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын 2015 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу 2015 оны эхний 11 сард Цагдаагийн газрын нийт 42 алба хаагчийг ажлын ачаалал, сургалтанд хамрагдсан байдал, ур чадварын түвшин зэргийг нь харгалзан мэргэшүүлэх, давтан  болон бусад сургалтанд хамруулсан болно.
Мөн Цагдаагийн байгууллагаас 2015 онд дэвшүүлсэн “Удирдах ажилтны манлайлал, хариуцлагыг сайжруулах” зорилтын хүрээнд Цагдаагийн газрын дарга БНХАУ-д 21 хоногийн сургалтанд, дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, НХЖХТ-ийн дарга, ХБМБТ-ийн дарга, ОНАБХТ-ийн дарга, Шарын гол сум дахь Цагдаагийн тасгийн дарга нар удирдах ажилтнуудын сургалтанд хамрагдсан.
Цагдаагийн газрын даргын 2015.10.12-ны өдрийн “Албаны сургалтын хөтөлбөр баталж, “Сургалтын баг” байгуулах тухай”  129 тоот тушаалаар 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн албаны сургалтын хөтөлбөрийг баталж, хичээлийн шинэ жилийн нээлтийг 2015.10.13-ны өдөр эхлүүлж, докторант Г.Бямбажавыг урьж нийт бие бүрэлдэхүүнд “Хорин нэгдүгээр зууны хөгжлийн чиг хандлага хувь хүнийн манлайлал” сэдэвт сургалтыг зохиосон.
 
   Мөн их эмч Уранцэцэг “ Ардын уламжлалт аргаар өвчлөлийг хэрхэн анагаах” талаар, ТЗБТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Даваасамбуу “ ХАСХОМ-ийн мэдүүлэг гаргахад юуг анхаарах, 12 хориглолт, хязгаарлалт”-ын талаар, а/х Ж.Баярчимэг “Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт” сэдвээр / бодлого/, ЦЕГ-ын ГХТАлбаны ахлах мэргэжилтэн, д/х Арсланхуяг “Гэр бүлийн хүчирхийллийн мөн чанар, онцлог” сэдвээр, сэтгэл зүйч Б.Жавзан “ …Хөдөлмөр, Ажил…” сэдвээр тус тус  сургалт зохион байгуулан алба хаагчид бүрэн хамрагдсан.
Авилгатай тэмцэх газар, ЦЕГ-ын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэхэд хүүхдийн байцаагч нарын оролцоо” сэдэвт авилгын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, таниулах сургагч багш бэлтгэх сургалтанд ТЗБТасгийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэн, ГБХХГХУС ахлах байцаагч нар 2015.10.26-2015.10.30-ны өдрүүдэд хамрагдсан.

   Байгууллага, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах ажлыг шинэ шатанд хүргэх зорилтын хүрээнд:
Цагдаагийн газрын даргын 2014.06.30-ны 76 тоот тушаалаар байгуулагдсан Дотоод хяналт аюулгүй байдлыг хангах орон тооны бус ажлын хэсэг нь байгууллага, алба хаагчдыг хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, улсын онц чухал объектыг хамгаалах, бусад чиг үүргээ хэрэгжүүлэхэд гадаад дотоод орчны сөрөг хүчин зүйлс нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, учруулж болох хор уршиг, эрсдэлийг тооцоолж, эрсдэлийг саармагжуулахад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
  Тус  орон тооны бус ажлын хэсэг 4 удаа хуралдаж үндсэн 6 асуудал хэлэлцэж байгууллагын аюулгүй байдлыг хангах үүднээс мөрдөн байцаагч нарын 6 өрөөний цонхны хамгаалалт төмрийг хийлгэсэн.
Тус Цагдаагийн газрын гадна болон дотор орчны аюулгүй байдлыг хангах IP камер 1,  Analogy камер 5 нийт 6 камер байгаагаас гадна талыг хянах 1 камер ажиллахгүй байгаа ба байгууллагын гадна орчныг хянахад 5, дотор орчныг хянахад 8 камер шинээр худалдан авах шаардлагатай байгаа талаар ЦЕГ-ын ДАБГазарт 2015.05.12-ны өдөр холбогдох судалгааг гарган хүргүүлсэн.
 Монгол Улсын Хууль зүйн сайдын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн а/248 тоот “Архидан согтуурахтай тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаал, үүнтэй холбогдуулан гарсан ЦЕГ-ын даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/06 тоот үүрэг, ажлын чиглэлд Архи согтууруулах ундаа хэрэглэн сахилга ёс зүйн зөрчил гаргасан алба хаагч нэг бүрт хариуцлага тооцох тухай заалтуудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нийт алба хаагчдаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар баталгаа авч, хэрэгжилтэнд өдөр тутам ёс журам сахиулах эргүүлүүд 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.
    Тус Цагдаагийн газрын НХЖХТ, ОНАБХТасагт харуулын үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаас галт зэвсэгтэй харьцах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилга бичгээр танилцуулж гарын үсэг зуруулан, явган болон машинт эргүүлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаас үүрэг гүйцэтгэх бүрт өөрийн болон хамтрагчийнхаа аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарах зэвсэг тусгай хэрэгсэл, мэхийг журмын дагуу хэрэглэж байх, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандарт, бусад дүрэм журмуудыг баримталж ажиллах талаар бичгээр баталгаа гаргуулж, мөрдүүлж байна.    

   Удирдах ажилтны манлайлал, хариуцлагыг сайжруулах зорилтын хүрээнд:
Байгууллагын удирдлага, тасаг, хэсгийн дарга, ахлах албан тушаалтан болон офицер бүрэлдэхүүнийг албан тушаалаар хөөцөлдөхгүй, өөрсдийн албаны онцлог, ажил үүрэгтэйгээ холбоотой үлгэрлэл манлайлалдаа анхаарах, ур чадвараа дээшлүүлэх, шат шатны зарчимч шаардлагыг бусаддаа тавих арга барилыг эзэмшихэд анхаарч, цагдаагийн төв байгууллага, бусад яам агентлагаас ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлүүдийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
 ЦЕГ-ын Сургалтын төвөөс зохион байгуулагдсан удирдах ажилтны сургалтуудад тасгийн дарга нарыг хамруулсан ба ЦЕГ-ын даргын шийдвэрээр газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Намсрайжав БНХАУ-д 14 хоногийн вакумжуулсан сургалтанд, дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Алтанхуяг Египт улсад тус тус сургалтанд хамрагдсан.

Алба хаагчдаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний шуурхай байдал, харилцааны соёл, ёс зүйг дээшлүүлэх зорилтын хүрээнд:
  Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээний стандартыг тогтмол мөрдөж, иргэдэд хурдан шуурхай үйлчлэх ажиллагааны чанарыг нэмэгдүүлэх, иргэд, үйлчлүүлэгчидтэй харилцахдаа албаны болон ёс зүйн алдаа  гаргахгүй, бусдыг доромжилсон, дарамталсан, сул үг яриа хэрэглэхгүй байх, алба хаагчдад тавих хяналтыг сайжруулах чиглэлээр харъяалах албадын дарга нарт үүрэг чиглэл өгч ажиллаж байна.
  Цагдаагийн газрын хэмжээнд 2015 онд иргэд, байгууллагаас цагдаагийн алба хаагчидад холбогдуулан гаргасан 22 өргөдөл, гомдол, мэдээлэл ирснийг хүлээн авч бүртгэн ЦЕГ-ын даргын 2010 оны 351 тоот тушаалаар батлагдсан ЦБҮАЖ-/код-112 Албаны шалгалт явуулах/-ын дагуу албаны шалгалтыг явуулан буруутай байдал тогтоогдсон 5 тохиолдолд 5 алба хаагчид сахилгын арга хэмжээ авсан талаар хариу өгч ажиллалаа.
  Дээрх 22 гомдол мэдээллийг зөрчлийн төрлөөр нь авч үзвэл хэрэг материал дутуу шалгасан 8,  ЦАХ-ийн харьцааны соёл, ёс зүй зөрчсөн 6, бусдыг зодож, эрх чөлөөнд нь халдсан 3, хэргийн хугацаа хэтэрсэн 1, ЭБШХ болон бусад хууль, дүрэм зөрсөн 4 байна.
Хууль зүйн сайдын 2014 оны А/248 тоот тушаал, ЦЕГ-ын даргын 2015 оны 01/06 тоот албан бичгээр ирүүлсэн үүргийг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд алба хаагчдаас албан үүрэг гүйцэтгэж байх үедээ буюу дүрэмт хувцастай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх талаар баталгаа гаргуулан авч хяналт тавин ажиллаж байгаа ба 2015 онд 3 алба хаагч архидан согтуурч ЦАХ-ийн ёс зүй зөрчсөн үндэслэлээр 2 алба хаагчийн сарын үндсэн цалинг 3 сар 20 хувь, 1 алба хаагчийн сарын үндсэн цалинг 1 сар 20 хувь хасах сахилгын арга хэмжээ ногдуулж, хариуцсан тасгийн даргад цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээр сануулсан болно.
Цагдаагийн газрын сахилга ёс зүйн зөвлөлөөс 2015 онд хийх ажлын төлөвлөгөөний дагуу 2015 оны 1 дүгээр улирал, эхний хагас жил, 3 дугаар улирлын байдлаар, мөн ЦЕГ-аас ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу эхний 10 сарын байдлаар нийт 4 удаа “Сахилга хариуцлагын зөвлөлгөөн”-ийг зохион байгуулж, зөрчил дутагдал гаргасан алба хаагчдын асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэж, цаашид сайжруулахаар төлөвлөн ажиллаж байна.
 
  Тус Цагдаагийн газраас 2015 онд 44 алба хаагч сахилгын арга хэмжээ авагдсаныг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ба 2014 онд 28 офицер, 19 ахлагч сахилгын арга хэмжээ авагдаж байсан ба энэ нь сахилгын арга хэмжээ авагдсан офицер бүрэлдэхүүн 4 алба хаагчаар буюу 14.2 хувиар өсч, ахлагч бүрэлдэхүүн 7 алба хаагчаар буюу 36.8 хувиар буурсан байна.   

    Хоёр. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын болон аймаг, нийслэл, дүүргийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн:

   Тус Цагдаагийн газраас УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж, шинэчлэлийн засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах 7 бүлэг, 33 заалт бүхий төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын 2011.03.02-ны өдрийн 58 дугаар тогтоолоор баталсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр 5 бүлэг, 11 зүйл заалт бүхий,  Монгол улсын Засгийн газрын 2012 оны 252 дугаар тогтоолоор батлагдсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр 4 бүлэг 12 зүйл бүхий ажлын төлөвлөгөөг гарган, 2015 онд Монгол Улсын УИХ, Засгийн газар, ЦЕГ болон холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтнуудаас гаргасан тогтоол, хөтөлбөр, тушаал, албан даалгавар, үүрэг чиглэлийн хэрэгжилтийг хангахаар 55 нэр төрлийн баримт бичгийг хэрэгжүүлэхээр төлөвлөн мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллалаа.
Монгол Улсын засгийн газраас батлан гаргасан тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гарч буй гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлан тодорхойлж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг үндэслэлтэй оновчтой явуулах, тэдний үйл ажиллагааг  дэмжих, төр захиргаа, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэн нэгдсэн бодлого, чиглэлтэйгээр ажиллуулах зорилгоор орон нутгийн төр захиргаа, хууль хяналтын болон төрийн бус байгууллагуудтай хамтран цагдаагийн ажил үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүргэж тэдний дэмжлэг туслалцааг авч ажиллаж байна.
Байгууллагын үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг шуурхай хүртээмжтэй болгох, хүний нөөцийн ил тод бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай Монгол Улсын хуулийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
   2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс “Шилэн дансны тухай хууль” хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан байгууллагын цахим хуудас болон шилэн дансны нэгдсэн сайтад өөрийн байгууллагын санхүүгийн мэдээллүүдийг хуульд заасан хугацааны дагуу мэдээллэн ажиллаж байна.
Бие бүрэлдэхүүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэх, ялангуяа цагдаагийн алба хаагчийн эрх ашгийг хамгаалахад тэдний нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх, сургаж дадлагажуулах, хөгжүүлэх, ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, ахуй хангамжийг дээшлүүлэх таатай суурь нөхцлийг нь бий болгоход анхааран ажиллаж Цагдаагийн албаны тухай хуулийн 33, 34, 35, 37, 38, 39 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг нийгэм, эдийн засаг, эрх зүйн бодит байдал, хүчин чадал, нөөцийнхөө хэмжээнд хэрэгжүүлж ажилласан.
“Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээний стандарт”–ыг албаны сургалтын төлөвлөгөөнд тусган тасаг, хэсэг бүр дээр сургалт зохион байгуулж, цагдаагийн газрын төв байр, цагдаа олон нийтийн төв, замын цагдаагийн тасгийн байранд бичиж байрлуулан иргэдэд сурталчлан хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Гурав. Удирдлагын манлайлал, үйл ажиллагааны төлөвлөлт, тэдгээрийн хэрэгжилт, цагдаагийн төв байгууллагын даргын үүрэг, зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээ, үр дүн:

Цагдаагийн байгууллагын шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шинээр батлагдан гарсан Цагдаагийн албаны тухай хууль, шинэчлэгдэн батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудыг нийт алба хаагчдад судлуулан, албаны сургалтаар алба хаагчдад сурган зааварчилсан.
ЦЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд, ЦЕГ-ын даргын тухай бүрт өгсөн үүрэг болон Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2015 оны нийт 17 хуралдааны шийдвэрийг алба хаагч нарт танилцуулан, биелэлтэнд хяналт тавин ажиллалаа.
Цагдаагийн газрын дарга ерөнхий менежрээс тасгийн дарга менежрүүдтэй, тасгийн дарга менежрүүдээс төрийн алба хаагчидтай холбогдох журмын дагуу  үр дүнгийн гэрээг шинэчлэн байгуулан ажиллаж, алба хаагчдын сарын ажлын үр дүнг тухай бүрд нь даргын зөвлөлийн хуралдаанаараа дүгнэн хэлэлцэв.
2015 оны байдлаар  алба хаагчдын цалинд 2,290,407,3 мянган төгрөгийн цалин олгож Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 99 тоот тогтоол, ЦЕГ-ын даргын 2014 оны 364 тоот тушаалыг үндэслэн  Цагдаагийн газрын даргын 2015.04.08 ны 42 тоот , мөн 2015.06.17 ны өдрийн 71 тоот 2015.09.28 ны 116 тоот тушаалууд гарч цалин нэмэгдлийг олгож ажиллалаа.

Дөрөв. Үйл ажиллагааны явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдлэгийг тайлагнах чиглэлээр авсан арга хэмжээ, үр дүн :

Аймгийн хэмжээнд 2015 онд 792  гэмт хэрэг гарч бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 102 хэрэг буюу 11.4 хувиар буурсан байна. Нийт гарсан гэмт хэргийн 7 буюу 0.8 хувь нь хүн амь, 25 буюу 3.1 хувь нь дээрэмдэх, 261 буюу 32.9 хувь нь ИЭЧЭМЭ, 11 буюу 1.3 хувь нь булаах, 18 буюу 2.2 хувь нь ашиглах, 13 буюу 1.6 хувь нь хүчиндэх, 46 буюу 5.8 хувь нь танхайрах, 217 буюу 27.3 хувь нь хулгайлах үүнээс 22 буюу 10.1 хувь нь мал хулгайлах , 69 буюу 8.7 хувь авто осол, 48 буюу 6.0 хувь нь залилах, 77 буюу 9.7 хувь нь бусад гэмт хэргүүд байна.
Гэмт хэрэг гарсан байдлыг өмнөх  оны мөн үетэй харьцуулан үзэхэд бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг 297 байснаас 261 болж 12.1 хувиар, хулгайлах гэмт хэрэг 232байснаас 217 болж 6.4 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 32 байснаас 25 болж 21.8 хувиар, танхайрах гэмт хэрэг 48 байснаас 46 болж 4.1 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 85 байснаас 69 болж 18.8 хувь тус тус буурч, бусад төрлийн гэмт хэргүүд 6.2 хувиас 1 дахин өссөн үзүүлэлттэй байна.
 Нийт хэргийн илрүүлэлт 63 хувьтай үүнээс онц хүнд хэргийн илрүүлэлт 100 хувь, хүнд хэргийн илрүүлэлт 83.9 хувь, хүндэвтэр хэргийн илрүүлэлт 59.1 хувь, хөнгөн хэргийн илрүүлэлт 62.4 хувьтай байна.
Гэмт хэргийн улмаас 2015 онд нийт 2 тэрбум 214.8 сая төгрөгийн хохирол учирсан нь урьд оноос 17.4 хувиар өссөн байх ба учирсан хохирлын 1 тэрбум 368.2 сая төгрөг буюу 61.8 хувийг нөхөн төлүүлж, хөрөнгө битүүмжлэх, хамгаалах ажлыг хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.

Гэмт хэрэгтэй тэмцэх,  нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

а/ Нийтийн хэв журам хамгаалах тасгийн чиглэлээр:
Эрүү хэв журмын нөхцөл байдалд 7 хоног бүр судалгаа дүгнэлт хийж хэв журам сахиулах эргүүлийн чиглэл маршрутыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулан, Дархан сумын хэмжээнд алслагдсан, гэрэлтүүлэг муутай гэр хорооллуудад 3 чиглэлд 3 автомашинтай 6 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй машинт эргүүл, 4-6 чиглэлд явган эргүүлийг 18:00-02:00 цагийн хооронд ажиллуулж, эргүүлийн алба хаагчид давхардсан тоогоор хувь хүн 3540, айл өрх 1320, баар цэнгээний газар 1140, тээврийн хэрэгсэл 1950-ыг тус тус шалган ахуйн  хүрээний дуудлаганд 2540 удаа очиж үйлчлэн, 1081 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, биеэ авч явах чадваргүй болсон, гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүлжүүлэх шаардлагатай 2451 хүнийг саатуулах байранд хүргүүлж, зөрчил гаргасан 773 хүнийг МУ-ын ЗХТХ болон бусад хууль тогтоомжийн дагуу 3.865.000 төгрөгөөр торгож, холбогдох бичиг баримтгүй мал малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэж явсан 76 тээврийн хэрэгслийг саатуулж, эрүүгийн 17 гэмт хэрэг илрүүлж, 11 оргодол этгээдийг эрэн сурвалжилж олж тогтоон холбогдох албан тушаалтанд ажилласан байна.  
Улсын хэмжээнд зохион явагдсан “Сар шинэ”, “Илрүүлэлт-Оргодол 2015”, “Цахим тоглоом”, ”Галт зэвсэг”, “Тамхины хяналт”, ”Захиргааны хяналтыг сайжруулах” 45 хоногийн аян, “Ногоон гэрэл цагаан шугам” арга хэмжээг орон нутгийн хэмжээнд “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон-2”, Гэр оронгүй тэнэмэл иргэн-3“, “Архи тамхи шинэ үеийн сонгол биш”, “Архи, тамхи, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын хор уршгаас урьдчилан сэргийлье” зэрэг аян нөлөөллийн ажлуудыг Цагдаагийн байгууллагаас 16 удаагийн арга хэмжээг зохион байгуулан үр дүнг тооцон ажилласан.
     Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэх зорилгоор Цагдаагийн газраас зохион байгуулж байгаа шинэлэг үйл ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, алба хаагчдаас мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн гэмт хэргийн талаар бэлтгэсэн нэвтрүүлэг, мэдээ, “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” аяны хүрээнд олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажил, алба хаагчид тэр дундаа хэв журмын ажилтнуудын үүрэг гүйцэтгэлт, иргэд олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн ажлыг сурталчлах зорилгоор бэлтгэн гаргадаг “Амрыг эрье” цуврал мэдээллийн хөтөлбөрүүд, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сурталчилсан.
 Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон 25 ААНБ-ын 150 ажилтан, алба хаагчдыг бүх нийтийн эргүүл, 10 их дээд сургуулийн оюутан сурагчдын дунд “Student police”эргүүл ажиллах журам боловсруулан, Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу хэсгийн байцаагч нар мэргэжлийн удирдлагаар ханган өдөр 12-02 цаг, 18-22 цагийн хооронд сургуулийн орчмоор эргүүлийн үүрэг гүйцэтгүүлэн тухай бүр үр дүнг тооцон, эргүүлийг цаашид улам боловсронгуй болгох талаар санал хүсэлтийг тухай бүр бичүүлэн авч ажилдаа хэрэгжүүлэн ажилласнаар оюутан сурагчдаас үйлдсэн гэмт хэрэг зөрчлийн тоо 5 хувиар буурсан ажлын үрдүн гарсан. Мөн “Сайн хөрш” арга хэмжээ, уулзалтыг  зохион байгуулж 18 багийн хөршийн холбооны ахлагч, багийн Засаг дарга, хэсгийн байцаагч нар хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулсан. Уг ажлын хүрээнд  баг хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй цэгүүдээр 20 удаагийн эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж 12 зөрчлийг таслан зогсоож 35 иргэнд зөвлөгөө өгч, ар гэр асран хамгаалагчид 35 иргэнийг хүлээлгэн өгч, 15 зөрчлийг илрүүлэн хэсгийн байцаагчид хүлээлгэн өгч хамтран ажилласан.
 
    АСТТХ болон бусад холбогдох хууль зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  холбогдох мэргэжлийн байгууллагууд, тасаг албадуудтай хамтран “Сар шинэ”, “Хяналт-Шалгалт”,  “Согтуу, Архи”, “Буудал”, “Бид дэмжье-Та хичээ”, “Хяналт-Шалгалт”,  “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон 2” аян зэрэг 7 удаагийн нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион  байгуулан үр дүнг тооцон ажилласан. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар 35 иргэн, 19 аж ахуйн нэгж байгууллагад 4.995.000, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42.1-д зааснаар худалдаа үйлчилгээний журам зөрчсөн 20 иргэн, 6 ААНБ-ыг 1.300.000т, Тамхины хяналтын тухай хууль заалтуудыг зөрчсөн 17 иргэнийг 940.000 төгрөгөөр нийт 25  аж ахуйн нэгж байгууллага, 72 иргэнийг нийт 8.175.000 төгрөгөөр торгож арга хэмжээ тооцож, 230 аж ахуйн нэгж байгууллагын зөрчлийг илрүүлэн газар дээр нь засуулж хууль зүйн зөвлөгөө өгсөн.  Дээрхи арга хэмжээнүүдийн хүрээнд согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа ААНБ-ын АСТТХ, ТХТХ, ЗХТХ болон бусад холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилт,  ААНБ-ын гадна, дотор талын телекамер, гадна талын гэрэлтүүлэгийг хангуулах зорилгоор 230 ААНБ-д “Албан мэдэгдэл” хүргүүлэн биелэлтийг нь хангуулж ажилласан. Худалдаа үйлчилгээний журам зөрчсөн, согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлгүй ажилласан, зөвшөөрөгдөөгүй цэгт тамхи худалдан  зэрэг зөрчил гаргасан 3 ААНБ,  6 иргэнээс  205 ширхэг согтууруулах ундаа түр хураан авч холбогдох газарт шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.
          
   Архины хамааралтай, удаа дараа саатуулагдсан, баривчлагдсан иргэдийг хамруулан “Би гэр бүлдээ хайртай” нөлөөллийн сургалтыг зохион байгуулав.
Гэмт хэрэг зөрчилд холбогдож, эрсдэлд өртөж болзошгүй хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдэнд хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор эрсдлийн судалгаа гаргаж эрсдлийн түвшин дунд болон өндөр тогтоогдсон 88 хүүхдийг бүртгэлд авч 19 хүүхэд тэдний асран хамгаалагчтай  уулзаж ярилцан, зөвлөлгөө өгсөн.  Хэсгийн байцаагч нараар гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүдийн судалгааг гаргуулж 46 хүүхдийг бүртгэлд авч, хэсгийн байцаагч, сумдын төлөөлөгч нийт 24 алба хаагчдад  “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлаганд очсон цагдаагийн ажилтаны үүрэг” сургалтыг зохион байгуулсан.  “Хүүхэд хүүхэддээ туслах, эрсдлээс өөрийгөө болон найзыгаа хамгаалахад хүүхдийн оролцоо” сэдвээр 8 сургууль, 2 өдөр өнжүүлэх бүлэг, 1 халамж асрамжийн газрын 742 хүүхдэд мэдээлэл өгч, ярилцлага өрнүүлж, санал хүсэлт авч ажилласан. ЕБ-ын ахлах ангийн сурагчид “Амьдралд бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд төрийн болон төриййн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан системчилсэн сургалтуудад хамрагдсан. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй 35 хүүхдийн судалгааг гарган эдгээр хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр Хүүхэд гэр бүл хөгжлийн төвтэй хамтран Гэр бүлийн иргэдийг амьдралын ухаанд суралцах сургалтанд хамруулж, эрхэлсэн тодорхой ажилгүй 5 эцгийг  ажил хөдөлмөр эрхлэх ажилд зуучлж, архины хамааралтай 8 хүнийг сэтгэц наркологийн сайн дурын эмчилгээ үйлчилгээнд хамруулан ажилласан.
        
   Хүчирхийллийн эсрэг хамтдаа аяныг Шарын гол, Орхон, Хонгор сумуудад зохион байгуулав.
Дархан сумын Засаг дарга, аймгийн ХГБХХ, НХҮХ-т эрх ашиг нь зөрчигдсөн, шуурхай асран хамгаалал шаардлагатай 17 хүүхдийн хамгааллын асуудлыг шийдвэрлүүлэхээр танилцуулга, санал хүргүүлсэн.
   Аймгийн Засаг даргын тамгын газар, нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, “Сэтгэлийн дэм мөнх” төрийн бус байгууллагатай хамтран 2014 оны 9 дүгээр сард Дархан сумын 8 дугаар багт байгуулсан гэр оронгүй, дарамт хүчирхийлэлд өртсөн, нийгмийн хамгаалал нэн шаардлагатай хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настанг түр байршуулах байранд 0-8 насны 9 хүүхдийг  3 сар хүртлэх хугацаагаар байрлуулж, хамтарсан багаар хамгааллын асуудлыг шийдвэрлүүлсэн.
   
   Хүүхдийг болзошгүй осол гэмтэл, эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамруулан Хүүхэд хамгаалал арга хэмжээг зохион байгуулав.
МУ-ын ГХУС тухай хуулийн 15 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 61.4 дэх хэсэг, ШШГ хуулийн 104.1.1-д заасан үндэслэл, журмын дагуу хорих газраас суллагдсан, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн, хорих ял хойшлогдсон насанд хүрээгүй хүмүүст захиргааны хяналт тогтоон, Захиргааны хяналтыг тавьж хяналтын  хувийн хэргийн тулгалт хийн, сар бүр хувийн хэргийн баяжилт, хөтлөлтийг шалган  илэрсэн зөрчлийг арилгах талаар алба хаагч бүрт зааварчлага бичин биелэлтийг хангуулан, удирдлагад  илтгэх хуудсаар танилцуулан ажил дүгнэх хурлаар удаа дараа зөрчил заагдсан  алба хаагч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. Мөн Улсын ерөнхий прокурорын 2011 оны 214 тоот тушаалаар батлагдсан “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар, аргачлал, хөтлөх бүртгэл, судалгаа, мэдээний загвар”, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/14 тоот тушаалаар батлагдсан нэмэлт өөрчлөлтүүдийн холбогдох зүйл заалтуудыг судлан, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг алба хаагчдад үүрэг болгон хэрэгжилтэнд нь өдөр тутмын хяналт тавин ажиллаж байна.
     Өршөөлийн тухай хууль хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Шүүхээс тэнсэн суллагдсан -192, хорих ангиас тэнсэн суллагдсан – 51, насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан – 12, жирэмсэн 3 хүртэлх настай хүүхэдтэй эх, ганц бие эцэгт шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан – 14, Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэрэглэсэн -3 нийт – 272 этгээдийн захиргааны хяналтыг зогсоох Тогтоол үйлдэн захиргааны хяналтыг зогсоолгохооор хяналтын прокурорт хүргүүлсэн. Эдгээр иргэдийн хилийн хоригийн цуцлуулах саналыг хүргүүлсэн.  Өршөөлд хамрагдах Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 11, ЭБШХуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 5 хэргийн жагсаалтыг гаргаж аймгийн Прокурорын газарт  хүргүүлсэн.
          Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болон захиргааны зөрчил гаргасан, гэр бүлдээ болон бусдын амгалан тайван  байдлыг алдагдуулсан зэрэг нийт 5822 согтуу хүлээн авч саатуулсанаас  ГТОНГ-аас 2405 буюу 41,3%. ахуйн дуудлагаар 2966 буюу 58,7% эмчийн үзлэг хийн карт тэмдэглэл хөтлөн камерийн болон эмч цагдаагийн хяналтанд хүний амь нас, эрүүл мэнд хохирох, эрх, эрх чөлөөг зөрчигдөх ,хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллалаа.          
Саатуулагдаж буй хүмүүсээс архаг хууч өвчтэй хяналтанд байдаг, архины хордлогонд орсон 65 хүнд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн, нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэх шаардлагатай  28 хүнийг 103-т,  ар гэр асран хамгаалагчид нь 61 хүнийг тэмдэглэл хөтлөн тус тус холбогдох журмын дагуу хүлээлгэн өгсөн.
    Саатуулагдсан 5352 хүнээс 22,210,800 төгрөгийн саатуулах  байрны зардал  төгрөгийг хураан авч, санхүүгийн албатай баримтаар  тооцоо хийсэн ба хураамж төлөлт 91,9%-тай байна. Нийт 5822 хүний мэдээллийг  цаг тухайд нь мэдээллийн санд шивж, баривчлагдсан болон саатуулагдсан хүмүүсийн гар хурууны хээг папилон санд оруулж ажиллаж байна.
    Баривчлах байранд нийт 583 хүнийг сум дундын шүүхийн шүүгчийн шийтгэвэрээр 7-30 хоног баривчлуулсаныг баривчлах байрны бүртгэл судалгаанд холбогдох заавар, дотоод журмын дагуу хүлээн авч ажиллалаа. Баривчлагдсан хүмүүсийн баривчлах байрны зардалд 342 хүний 4,200,750 төгрөгийг хураан авч байгууллагын санхүүтэй тооцоо хийсэн.
Цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх захиргааны үүргийн чиглэлээр тус Цагдаагийн газрын “Татан буугдсан болон солиулах тамга тэмдгийн бүртгэл”-д  2015 оны  1 улиралд үйл ажиллагаагаа зогсоон татан буугдсан, байгууллагын удирдлагын хүсэлтээр тэмдэгээ солиулсан, тэмдэгээ гээгдүүлсэн, нэр хариуцлагын хэлбэрээ өөрчилсөн нийт 28 аж ахуйн нэгж байгууллагын тамга, тэмдэг, нүүр дардас болон санхүүгийн тэмдэг бүртгэн хураан авч тодорхойлолт гаргаж өгсөн. Дээрх чиг үүргийг 1-дүгээр улиралд багтаан НХЖХГ-аас ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу аймгийн бүртгэлийн хэлтэст шилжүүлсэн. Сүүлийн 3 улиралд дээрх чиг үүргийг хэрэгжүүлээгүй болно.
Тус цагдаагийн газрын албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа болон нөөцөнд байгаа галт зэвсэг хэрэгслийг цагдаагийн газрын даргын зөвшөөрлөөр ашиглаж, хадгалалт, хамгаалалтанд цагдаагийн газрын дарга биечлэн хяналт тавьж байна. Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу бичиг баримтгүй 35 галт зэвсгийг ангийн зориулалтаар галт зэвсгийг гэрчилгээ олгож санхүүгийн албатай гэрчилгээний үнийн тооцоог хийсэн.
Аймгийн хэмжээнд гэрээт харуул, хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг “Дархан секьюрити", "Дөл", "Шонхор секьюрити", "Мон бамбай", “Тэнгэрийн бүргэд”, “Стар”, “Дардай нуур”, ”Дархан тээвэр”, ”Бадрах”, “Их цагаан баавгай”, “Хүчирхэг Монгол” зэрэг 18 байгууллагуудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт 2 удаагийн шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр албан мэдэгдэл, зааварчилга бичиж, хэрэгжилтэнд  хяналт тавьж ажиллаж байна.
                    
    2015 оны байдлаар  Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн 14 дүгээр зүйл, ЦБҮАЖ-ын код-606 баримтлан хэсгийн алба хаагч нараас “Бласт” ХХК, Мон-Маг ХХК-ны ажилтнуудын хамт Санжинт багийн нутаг дэвсгэрт байрлах Бласт ХХК-ны агуулахаас Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр толгойн хүдрийн уурхай, Идэрхайрхан ХХК-ны шохойн чулуу олборлох карьер зэрэг газруудад тэсэлгээний бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх үед байнгын хяналт тавьж ажиллалаа.
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Бласт” ХХК, Мон-Маг ХХК-ны үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан ба сүүлийн хагас жилд дээрх байгууллагууд ямар нэгэн тэсэлгээний ажил хийгээгүй болно. Тус байгууллагын агуулахыг гэрээгээр хамгаалж буй “Өгөөмөр шар” ХХК-ны хамгаалагч нарыг солигдох бүрт бүртгэл судалгаанд авч сонор сэрэмж, үүрэг гүйцэтгэж буй байдалд давхардсан тоогоор 17 машинтай 51 алба хаагч 17 удаа шалгаж хамгаалагч нарт үүрэг зааварчилгаа өгч ажилласан. Шарын гол ХК-ны уулын тэсэлгээний ажилд “СПЁЙШЛ МАЙНИНГ” ХХК-ны 10 ажилчин 3 удаа 2 авто машинтайгаар Улаанбаатар хотын Налайх дүүргийн агуулахаас тэсрэх бодис тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэн ирэх бүрт  холбогдох бичиг баримтыг шалгаж тэсэлгээний ажил хийх бүртхамгаалалтыг зөрчилгүй хийж гүйцэтгэсэн.
 “Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх өдрүүд”, “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, “Эх орончдын өдөр-Цэргийн баяр, ”Чингис мастер кросс-2015”,  “Автомашины бартаат замын уралдаан”, Хүүхдийн баяр, Улсын баяр наадам, урлаг спортын арга хэмжээ, хичээлийн шинэ жил, Шинэ жилийн баярын өдрүүдийн зэрэг нийтийг хамарсан арга хэмжээнүүд зохион байгуулагдахад нийт 37 удаагийн арга хэмжээнд хэв журам хамгаалалтын үүргийг хэвийн хийж гүйцэтгэсэн.
Аймгийн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан зохион байгуулагдсан 7 удаагийн жагсаал цуглааны үед холбогдох журмын дагуу хамгаалалтыг зохион байгуулж, 1 удаагийн улс төрийн суултийг албадан тарааж ажилласан.
Монгол Улсын ерөнхий сайд, улсын их хурлын дарга тус аймагт ажлын айлчлал хийх үеийн 2 удаагийн хамгаалалтыг хэвийн хэмжээнд зохион байгуулж ажилласан болно.

 б/Замын цагдаагийн тасгийн чиглэлээр:
Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн хэвлэл мэдээллийн  DBS, ЛХА, NBS телевизүүдээр тасгийн ахлах зохицуулагч, зохицуулагч нар мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг нийт 16 өгч ажилласан.
Шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчилах зорилгоор Аймгийн засаг даргын тамгын газрын Хуулийн хэлтэс, DBS телевизтэй хамтран “Хуулийн цаг” нэвтрүүлэгт ахлах зохицуулагч цагдаагийн хошууч Г.Сүхбаатар, зохицуулагч цагдаагийн хошууч С.Хурцбилиг нар оролцож иргэд жолооч нарт хуулийн талаар сурталчилан, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 30 минутын нэвтрүүлэгт оролцож хуулийг сурталчилан ажиллав.

  Дархан Уул аймаг байгуулагдсаны өдөрт зориулан ЗДТГ-аас зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээнд “Нэг цонхны үйлчилгээ”-ний байранд 2015.09.14-нөөс 2015.09.18-ний өдрийг хүртэл 483 иргэнд шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зүйл заалтаар өөрсдийн бололцоог ашиглан 3 төрлийн санамжийг хэвлүүлэн 1400 гаруй иргэд жолооч нарт тарааж хуулийг сурталчилан ажиллав.
          
  2015 онд Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Сар шинэ”, Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээ, “Хяналт”, “Сэрэмжлүүлэг”, “Согтуу”“Хууль бус тээвэр”,” Хурд-хамгаалах бүс-Мотоцикль”, “Оюутан тээвэр-2”, “Хөдөлгөөнт-эргүүл" “Ургац-2015” Хичээлийн шинэ жил” “Аюулгүй тээвэр” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг цаг үеийн нөхцөл байдалд тохируулан нийт 23 удаа зохион явуулж 15620 жолоочид анхааруулга сэрэмжлүүлэг өгч орон нутгийн ЛХА, ДВС, ТВ-12, NBS телевизүүдээр нийт 41 удаа иргэд жолооч нарт хандаж мэдээ мэдээлэл өгч, цаг тухайд нь үр дүнгийг нь тооцож ажилласан.
Аймгийн ГХУСАЗЗөвлөлийн 2015.10.16-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор аймгийн нутаг дэвсгэрт дэх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах  асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдаж ажилласан.
Уг ажлын хэсгээс замын тэмдэг, тэмдэглэл гэрлэн дохио,хайс хашлага,авто замын эвдрэл, телекамерын хяналт зэрэг 11 чиглэлээр хийгдэх ажлын санал дүгнэлтийг гаргаж нийт 9.637.142.000 төгрөгний төсөв шаардлагатай талаар дүгнэлт гаргаж аймгийн ГХУСАЗЗөвлөлд танилцуулсан.
Тус тасгаас 2015 онд гудамж замд хийсэн хяналт шалгалтаар нийт 20978 зөрчил илрүүлснээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 1269 эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй болон замын хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцох  боломжгүй бүрэн бус нийт 997 тээврийн хэрэгслийг түр саатуулж, Цагдаагийн нийтлэг үүргээр 20 зөрчил илрүүлж, Цагдаагийн газрын жижүүрээс гэмт хэрэг, зөрчлийн учир зарлагдсан 96 тээврийн хэрэгслийг журамлан зохих албан тушаалтанд шилжүүлж ажилласан.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 18087 жолоочийг 334.159.800 төгрөгөөр торгож зам тээври

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна